Гал алдаж, дөрвөн байшин шатжээ

1e95ac8819ddbb0great

Урин дулаан цаг ирж хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гал түймрийн хэрэг ихсэх хандлагатай болжээ. Өнгөрсөн долоо хоногт иргэдийн буруутай үйлдлээс түймэр гарсан таван үйлдэл бүртгэгдсэн бол өнгөрөгч амралтын өдрүүдэд долоон хэрэг бүртгэгджээ. Энэ хэргүүдийн ихэнх нь зуслангийн чиглэлд гарсан ба иргэд хашааны өвс, хог шатаах нэрийдлээр бусдын болон өөрийн эд хөрөнгөө шатааж хохирол учруулсан байна.

.

Тухайлбал, СБД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сэлх”-ийн зусланд иргэн Г/42н.эр/ Транспорматорийн хашаа гагнаж байгаад гал алдаж “Эрхэс” амралтын газрын гурван байшин, иргэн А /40н.эр/-гийн эзэмшилийн зуслангийн байшин, 10 га газрыг шатаажээ. Уг хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Залаатын ам” гэх газар гал түймэр гарч 1 га газар шатсан. Тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э/эр.35н/ нь хашааныхаа өвсийг шатааж байгаад гал алдаж 7.60х3.60 хэмжээтэй модон байшин шатсан. Мөн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж/эр.57н/нь хашааныхаа өвсийг шатааж байгаад гал алдаж иргэн Д /эр.58н/-гийн эзэмшлийн 3х5 хэмжээтэй зуны байшин, 5х8 хэмжээтэй өвлийн сууцны дээвэр шатжээ. Уг хэргүүдийг харьяа дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм.

.

Иймээс иргэд иргэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай байна. Өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч буйг ЦЕГ, НЦГ-аас анхааруулж байна.

.


URL:

Сэтгэгдэл бичих