АН-ынхан баяраа тэмдэглэлээ

012Жил бүрийн энэ өдрийг Ардчилсан Нам баярын өдрөө болгон тэмдэглэж ирсэн. Учир нь 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны энэ өдөр Ардчилсан намын анхдугаар их хурал хуралдаж байсан юм.
Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан АН өнөөдөр шинэ гишүүдээ хүлээн авч, батлах гардууллаа.   Тодруулбал Монголын хүүхдийн ордонд болсон АН-ын баярыг Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Оюундарь нээж үг хэлсэн бөгөөд тэрээр шинэ гишүүддээ намын үүх түүх цаашдын үйл хэргийн тухай илтгэл тавьсан юм.
Түүний дараа АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Оюундарь, тус намын анхны дарга Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар тус намын demparty.mn цахим хаягаар бүртгүүлж элссэн 100 гаруй шинэ гишүүдэд батлах гардуулж баяр хүргэлээ.

URL:

Сэтгэгдэл бичих