Х.Тэмүүжинг хариуцсан салбараа удирдах чадваргүй тул огцруулах санал гаргажээ
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.07/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барив хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
URL: