РС тоглоомын газруудыг бүртгэж байна
Монгол улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоолоор “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам” батлагдсантай холбогдуулан Харилцаа Холбооны Зохицуулах Хороо цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж байгаа аж.
Иймд цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэж буй иргэд аж ахуй нэгж байгууллагууд дараах баримт бичгийг дарааллын дагуу бүрдүүлж 2014 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл хугацаанд Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд ирж бүртгүүлэх юм байна. Мөн хөдөө орон нутагт цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчид баримт материалаа бүрдүүлж аймаг, аймгийнхаа засаг даргын тамгын газартаа хандахыг анхааруулжээ.
URL: