Худалдаа хөгжлийн банк модел Норагийн картыг хааж бухимдуулжээ

nora2Өөрийн өвөрмөц дүр төрх, мэргэжлийн ур чадвараараа загварынхан дундаас эрхгүй ялгардаг нь Д.Оюунномин буюу Нора. Тэрбээр Дэлхийд алдартай “Chanel”, “Gucci”, “Kenzo”, “Maxmara” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шоунд оролцож, Сингапурын “Diva models” агентлаг, Миланы “Flash model management agency”-д харъяалагдан гадны орнуудад монгол хүний чансааг харуулж чадсан. Мөн загвар өмсөгч бүрийн л мөрөөдөл болсон алдарт “Chanel”-н тайзнаа алхсан анхны монгол модель гээд бахархах зүйл ихтэй.
Одоо тэрбээр Нью Йорк-т ажиллаж амьдарч байгаа аж. Ажил ихтэй бүсгүйн санааг кредит картных нь асуудал зовоох болжээ. Нора “Худалдаа хөгжлийн банк”-ны олон улсын картыг хэрэглэдэг бөгөөд сүүлийн хоёр сард түүнийхээр бараг 30, 40 удаа блоклож түүнийг нэлээд бухимдуулсан байна. Энэ талаар өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ.

 

Худалдаа хөгжлийн банк модел Норагийн картыг хааж бухимдуулжээ

 

 


URL:

Сэтгэгдэл бичих