82 настай загвар өмсөгч

“Vogue” сэтгүүлийн нүүр хуудаснаа зургаа тавиулсан цагаасаа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн Кармен Деллорефайсыг Гиннесийн шинжээчид хамгийн ахмад загвар өмсөгчөөр тодорхойллоо. Хэдийгээр ирэх долдугаар сард 82 нас хүрэх Их Британийн загвар өмсөгч Дафне Селфег хамгийн ахмад хэмээн тодорхойлсон байдаг ч хатагтай Деллорефайс өнөө хэр ажлаа хийсээр байгаа тул ажлаа хийж буй ахмад загвар өмсөгч гэсэн төрлөөр дээд амжилтын ном бичүүлж байгаа аж.

Тэрбээр энэ долоо хоногт 80 нас хүрэх хэдий ч энэ оны эхээр Линкольн төвд болсон Адриенне Виттадинигийн танилцуулах өдөрлөгт загвар өмсөгчөөр ажиллаж, саяхан болсон Альберта Ферретигийн загварын шоунд оролцож нас ахисан ч гоо сайхнаа хадгалж болдгийг өөрийн биеэр баталж буй цөөн хүний нэг. Өнгөрсөн хугацаанд тэрбээр зургаан ч удаа “Vogue” сэтгүүлийн нүүрийг өөрийн зургаар чимж, 14 гоо сайхны бүтээгдэхүүний компанитай гэрээ байгуулан дэлхийн нэр хүндтэй бүхий л гэрэл зурагчинтай хамтран ажилласан байна.

Дашрамд сонирхуулахад, Гиннесийн номд хамгийн хөгшин “Playboy”-ын туулай гэсэн ангилалд Голландын загвар өмсөгч Патрисия Паяыг бичсэн байдаг. Тэрбээр 2009 оны арванхоёрдугаар сард худалдаанд гарсан “Playboy” сэтгүүлийн нүүрт зургаа хэвлүүлсэн бөгөөд энэ үед 60 настай байсан аж.

У.ТЭНҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих