Ганцхан зуны ганган цэцгэнд 2,6 тэрбум зарлагдана
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, “Нийслэлд энэ онд 6 чиглэлээр хот тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 1-нээс эхлэн тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэлсэн.
Дүүргүүд ногоон байгууламж, цэцгэн мандлыг хаана байгуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд саналаа өгсөн байна. Ногоон байгууламж цэцгэн мандлыг арчлах, хамгаалах асуудлыг дүүргүүд өөрсдөө хариуцах юм. Энэ жилийн хувьд нийслэлд улаан, цагаан, улбар шар өнгийн цэцэг тарихаар төлөвлөж байгаа юм байна.
Ингээд Сонгинохайрхан дүүрэгт 250 сая, Чингэлтэй дүүрэгт 330 сая, Хан-Уул дүүрэгт 380 сая, Найлайх дүүрэгт 50 сая, Багануур дүүрэгт 50 сая, Баянгол дүүрэгт 460 сая, Сүхбаатар дүүрэгт 990 сая, Баянзүрх дүүрэгт 430 сая, Багахангай дүүрэгт 20 сая төгрөгөөр цэцэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажил
нийтдээ цэцгэн Улаанбаатарын төлөө 2,6 тэрбум төгрөг зарлагдах гэнэ.
URL: