Иргэдийн цалинг нэг сая төгрөгт хүргэхээ Д.Дэмбэрэл амлаж, инфляцыг нэг оронтой тоонд байлгах үүргийг Монголбанк хүлээв

Энэ онд Монголыг чиглэсэн хөрөнгө оруу лалтын урсгал нэмэгдэж, зээлийн хэмжээ хурдтай өсөж буй. Төсвийн зардлын тэлэлт ч банкируудын тооцоолсон хэмжээнээс өндөр гарсан нь инфляц өсөхөд нөлөөлөхөөр бай гааг, өнгөрсөн жил инфляц 14 хувьд хүрсэн нь Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө тараасан, зуднаас болж махны нийлүүлэлт багасаж үнэ өссөн, төрийн зохицуулалттай барааны үнэ нэмэгдсэн зэрэг нь суурь бүтцэд жин дарсан гэж Монголбанкны үйл ажиллагаатай өчигдөр танилцсан УИХ-ын дарга Д.Дэм бэрэлд тус бан кны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар мэдээлэв.

Харин оны гуравдугаар сараас үнийн өсөлт тогтворжих хандлага ажиглагджээ. Эхний хоёр сард махны нийлүүлэлт багасаж суурь инфляцид нөлөөлсөн ч шүлхийг хязгаарласан, нөөцийн мах худалдаанд гаргасан зэрэг нь эерэг нөлөө үзүүлж эхэлсэн байна. Гэсэн ч бэлэн мөнгөний тараалт, төсвийн зардлын тэлэлт инфляцын тогтвортой байдлыг алдагдуулж мэдэхээр байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэйг, дэлхийн зах зээлд шатахуун, хүнсний хомсдол-хязгаарлалт үүсэж мэдэхээр байгааг Төв банкныхан сануулахаа мартсангүй. Уг нь гадаад валютын урсгал нэмэгдэж, ханш нь тогтворжжээ. Энэ хэрээр нөөц нэмэгдэж 2010 онд өмнөх оныхоос 1.4 дахин нэмэгдсэн зэрэг дажгүй үзүүлэлт байгаа аж.

Аз таарвал инфляцыг нэг оронтой тоонд барих, эрсдэл таарвал 20-25 хувьд хүрч тогтох байх гэсэн давхар таамаг байна. 2011 оны эхний улирлын байдлаар ДНБ 9.7, мөнгөний нийлүүлэлт 66, зээлийн хэмжээ 34.8 хувиар өссөнийг Д.Болдбаатар захирал “сүрхий” үзүүлэлт хэмээн онцлов. Чанаргүй зээлийн хэмжээ багассан нь (“Анод”, “Зоос”-ын мэдээ үүнд ороогүй) сайн мэдээ боловч иргэдийн хэрэглээний зээл аж ахуйн нэгжүүдийнхээс давж өсөж байгаад санаа зовохоос аргагүй гэнэ. Энэ нь иргэдийн орлого нэмэгдсэндээ биш аж. Иргэд Хүний хөгжил сангийн мөнгөө, малчид малаа барьцаалан зээл ихээр авах болсон нь ирээдүйд тийм ч найдвартайд тооцогдохгүй байгаа юм байна.

Учир нь намууд улс төрийн амлалтаасаа татгалзах цаг ирнэ. Нэг зуд болбол барьцааны мал үгүй болох нь элбэг. Ийм эрсдэл хийгээд иргэдийн хэрэглээний зээл нь бараг л нэг зоосны хоёр тал болж явдаг гэнэ. Аж ахуйн нэгжүүдийн авсан зээл эдийн засгийн удаан хугацааны тогтвортой хөгжилд эерэг нөлөө үзүүлж байдаг бол хэрэглээний зээлийг “арчаагүй” хэмээн ангилах нь бий аж. “Бид цалин, тэтгэвэр нэмж, төсвөө тэлэх, бэлэн мөнгө тараахыг эсэргүүцэхг үй. Гэхдээ халамж эзнээ олсон, төсөв нь савнаасаа хальдаггүй зохистой бодлого явуулахыг төр, засгаас хүсэж байна. Тэгээгүй нөхцөлд Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулахаас өөр аргагүй. Урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд намууд улс төрийн амлалтаас татгалзах хэрэгтэй” хэмээн Монголбанкны ерөнхийл өгч Л.Пүрэвдорж давтан сануулав. Амласан л бол өгөх ёстой учраас энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд улс төрийн тамгатай бэлэн мөнгөний нийлүүлэлт инфляцид дөнгө болсоор байна гэдгийг Д.Дэмбэрэл, Л.Пүрэвдорж хоёр хүлээн зөвшөөрөв. Харин дараагийн сонгуулиас эхэлж төрийн хишгийг зөвхөн нийгмийн халамж шаардлагатай хэсэгт хүртээх болно гэдгийг мөн “тохиролцлоо”.

УИХ-ын дарга зарим мэдээлэлтэй санал нийлсэнгүй. Төсвийн зардлын өсөлт, алдагдлыг айхтар “эд” биш гэж тэрбээр нотлов. Энэ бол дотоод нөөц боломжоо дайчилж, дэлхийг хамарсан хямралд нэрвэгдсэн үндэсний эдийн засгаа тэтгэх том бодлого юм. Түүнийг зарим улстөрч, эдийн засагчид тухайн үед ойлгоог үй өнгөрсөн гэв. 2010 оны төсвийг таван хувийн алдагдалтай байхаар Засгийн газраас оруулж ирснийг Парламент зориуд 9.7 хувь болгож нэмэгдүүлсэн юм байна. Тэгэхэд төсөв 440 тэрбумын алдагдалтай батлагдсан гэж спикер хэлээд саяхан УИХ-д танилцуулсан урьдчилсан гүйцэтгэлээр 40- өөд тэрбумын ашигтай гарч бидний тавьсан зорилт амжилттай хэрэгжлээ. Дэлхийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралд сөхөрсөн хувийн хэвшлийг дэмжих, дотоод нөөц боломжоо дайчлахын тулд алдагдлыг зориуд ингэж нэмсэн. Үр дүнд нь далд байсан мөнгө, хөрөнгө ихээр ил гарсан. Энэ бол амжилт гэдгийг онцлоод уг “тактикаа” 2011 онд хэрэгжүүлэхийн тулд алдагдлыг 840 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн, үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байгаа. Түүнийг ойлгож ажиллаарай гэв. “Төгрөгийн ханш чангарсан нь шинэ үзэгдэл боллоо. Гэхдээ хэтэрхий чангаруулж болохгүй.

Сайтар ажиглаж, авах арга хэмжээг урьдчилан төлөвлөж байх хэрэгтэй. Эдийн засаг халах үзэгдлээр улстөрчид, эдийн засагчид. Тэр тусмаа иргэдийг айлгаж болохгүй. Төр, засаг “голланд” өвчнөөс сэргийлэх бодлогын олон арга хэмжээ авсан. Мөнгөний хатуу бодлого гэдэг харьцангуй ойлголт шүү. Иргэдээ нэг сая төгрөгийн цалин авдаг болгохын төлөө төр ажиллана. Инфляц 20 хувиар өслөө гэхэд цалин, тэтгэвэр дор хаяж 10 хувь өсдөг байх ёстой. Инфляцыг нэг оронтой тоонд байлгах нь Монголбанкны зарчим байх ёстой. Засгийн газраас бонд их хэмжээгээр гаргаж байгаа нь гадаад зээлийн хэмжээг багасгах, дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих томоохон бодлого гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн хөгжил эрчээ авсан. Монгол Улсын хөгжил тивдээ стандарт хөгжилд тооцогдож байгаа шүү”. УИХ-ын дарга ийн ярив. Улсын төсөв, нийгэм, эдийн засгийн бодлогын төслийг хэлэлцэхдээ мөнгө, санхүүгийн бодлогыг барьж хэрэгжүүлдэг Монголбанкны саналыг ер авдаггүй буруу тогтолцоотой, манайх. Тэгвэл Төсвийн шинэ хуулиар төв банк санал бодлоо нэмэрлэдэг байх боломж нээгдэх аж. Арилжааны банкууд зээлийн хүү, үнэт цаасны хүүгээс гол орлогоо олдог. Тэдний хөрөнгийн зах зээлд оролцдог байх хүсэлтийг Монголбанкны удирдлага УИХ-ын даргад уламжлав.


URL:

Сэтгэгдэл бичих