Өнөөдөр иргэний хөдөлгөөнийхэн жагсана
Өнөөдөр 10:00 цагаас УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт болох билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан 80 гаруй иргэний нийгмийн байгууллагуудын гишүүд дэмжигчид төв талбайд жагсахаар төлөвлөсөн байгаа аж.
Жагсаал санаачлагчид “Иргэний нийгмийн хөдөлгөөн, байгууллагууд хуралдаж нийгмийн амьдрал үнэхээр болохгүй байгаа учраас үгээ, үзэл бодлоо саарал ордонд суугаа нөхдөд хэлэх шаардлагатай. Ингэж жагсахад хаврын синдром хамаагүй, гадаа дулаарч байгаа учраас жагсч байгаа юм шүү” гэсэн байна.
URL: