Ц.Мөнхбаяр нарын гомдлыг маргааш хэлэлцэнэ
Иргэдийг айлган сүрдүүлж, төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан хэргээр анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гомдлыг дөрөвдүгээр сарын 8-нд буюу маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ.
Анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон.
Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгаад байгаа.
Энэ сарын 8-нд болох давж заалдах шатны шүүх хуралд шүүгдэгчдийн өмгөөлөгчид оролцох юм.
Х.Жаргал
/Монголын мэдээ/
URL: