Хуруугаа хөдөлгөхөд л сайхан унтана
Ширээн дээрх бичиг баримтаа харж, маргааш болох хурлын тухай бодолд автагдсаар дарамтанд байгаа та урван хөрвөж шөнөжингөө нойргүй хонодог. Унтахаасаа өмнө сүү уух, нойр хулжихдаа хурга тоолох, олон зүйлийг унтахад туслах аргыг туршсан ч нэмэргүй аж. Тэгэвч битгий цөхөр, үнэндээ сайхан унтахад маш амархан юм. Хуруугаа хөдөлгөхөд л болоо. Зөөлөн таатай орон дээрээ хэвтэж, нүдээ аниад хоёр удаа урт амьсгаа ав.
Өөрийгөө тайван байлга, тайван бай…. гэж ятган, дараа нь долоовор хуруугаараа эрхий хурууны хумсаа дарж. Сэтгэлдээ өөрийгөө маш тайван сэлүү, маш хөөр баяртай гэж сэмхэн бодож. Аажмаар хурууны дарах хүчээ нэмэгдүүлж, өөрийнхөө биеийг аажмаар унтах оронд даран оруулж байгаа гэж бодвол санаа сэтгэл тань улам хөнгөрч тайван болно. Ийм аргаар унтах нь хурууны замаар өдөөлт үүсгэж. Далд ухамсрыг хүний амьсгал, цусны эргэлт болон олон зүйлийн ойлтын дохиог зохицуулж, тайван байх бөгөөд таны нойр болоод унтахад туслах болно.
URL: