Хорвоогийн сонин хачинаас…
-Ханс Кристиан Андерсен бараг нэг ч үгийг зөв бичиж чаддаггүй байсан.
-19-р зууны зартай алуурчин Жек аллагаа зөвхөн амралтын өдрүүдэд үйлддэг байв
-Нэг ангид хамт төгссөн хүмүүсийнхээ нэрсийг 22 жилийн дараа гэхэд мартаж эхэлдэг
-АНУ-ын 17 дахь ерөнхийлөгч Эндрю Жонсон хувцасаа оёж өмсдөг байсан цорын ганц ерөнхийлөгч
-Комьютерийн өмнө суудаг хүний нүд өдөрт ойролцоогоор 15-20 мянган удаа дэлгэц, гар, баримт бичиг рүү харах хөдөлгөөн хийдэг
-Англи гэр бүлийн нэг хувь нь ямар нэгэн төрлийн утасгүй байдаг
-Дэлхий дээр 14 0284 194 шүдэнзний хайрцаг цуглуулагчид байдаг
-Хамгийн анхны газрын зургийг МЭ 150 онд грекийн эрдэмтэн Птолемей бүтээсэн. Харин түүнийг нь 1477 онд Болоньяд хэвлэжээ
-Оросын Петр I хаан 213 см өндөртэй байв
- Шекспир өөрийн зохиолдоо сарнай цэцгийг 50 удаа дурьдсан байдаг
- Винсент Ван Гог амьд байхдаа “Red Vineyard at Arles” хэмээх ганцхан бүтээлээ худалдсан
-Гровер Кливленд нь Цагаан ордонд гэрлэсэн АНУ-ын цорын ганц ерөнхийлөгч
-Андриан Белл нь 1930-1980 оны хооронд «Таймс» сонинд зориулан 4520 ширхэг үгийн сүлжээ зохиожээ
-Секунд тутамд дэлхий дээр архинаас болж нэг хүн үхдэг
-Сахал 7-15 мянган ширхэг үснээс бүрддэг. Тэдгээр нь жилд 14 см ургана
-Кофе ууж амиа хорлоё гэвэл 100 аягыг уухад хангалттай
-Неандертальчуудын тархи биднийхээс том
- Христофор Колумб шар үстэй байсан
-оцон шувуу гурван метр үсэрч чадна
-Хамгийн гүйлгээ сайтай бүтэгдэхүүн бол шатахуун. Дараа нь кофе тооцогддог
-Өмнөд Солонгост ижил нэртэй хүмүүс гэрлэх хориотой
-Дэлхий дээр долоон хулгайн хэргээс зөвхөн нэг нь л илэрдэг
-Америкчуудын зөвхөн 55% нь нарыг од гэж мэддэг
-Зөгий хоёр гэдэстэй. Нэг нь балных, нөгөө нь хоол тэжээлийнх
-Дэлхий дээр минут тутамд хоёр удаа газар хөдөлдөг
-Хэвийн хүн өглөө сэрэхдээ ойролцоогоор долоон минут зарцуулдаг
Р.Слава
www.fact.mn
URL: