Богдтой, бөөтэй, бөхтэй засгийн газар
Шинэчлэлийн засгийн газрын өнгө нэг л барайгаад явчихлаа. Худал үг, хуурмаг төрх нь шугамаасаа давж, эцэстээ бүхний өмнө ил тод болов. Зарим нэгэн сайд нь бүр бурхан шашны сургааль айлддаг боллоо. Муу юм муу зүйл л дагуулдаг, тиймээс мууг бүү бод, харин дандаа сайн сайхныг бодож бай, тэгвэл амьдрал чинь удахгүй сайхан болно гэнэ. Тэр эдийн засгийн хөгжлийн яамыг өөрийн мэдэлдээ авчихаад төрийн зайран аятай л аягалж байгаа. Хөрөнгө мөнгө гаргах гаргахгүйгээ хэнээр ч заалгахгүй, харин хөх тэнгэрээс асууж, шийдэх юм шиг байгаа юм. Өнгөрсөн жил “Гудамж” хөтөлбөрийг би л хийж, хэрэгжүүлж байгаа. Н.Батбаяр сайд л уулзваруудыг өргөтгөснөөр түгжрэл бараг байхгүй болсон аятай ярьсан. Гэтэл энэ жил гавьяатай гудамж төсөлдөө мөнгө гаргахгүй гэж харамлаад л…
Х.Тэмүүжин сайд гэж өөрөөсөө бусдыг тэнэг гэж бодсон нэг хүн байна. Хууль зүйн салбарт түүн шиг бүх ажлыг мэддэг хүн даанч алга. Шинэчлэлтэй холбоотойгоор олон л хүн тэр нь буруу, энэ нь зөв, үүнийг нь ингэх хэрэгтэй гээд л хэлдэг боловч, манай сайд миний л зөв, би гадаад дотоодоос судалсан, хуулсан тэнд болоод байхад манайд яагаад болохгүй гэж гэх мэтээр ярина. Эцэстээ салбарынхантайгаа муудалцаж, тэднийг суудлаас нь зайлуулж, өөрийн үгээр хөдлөх нэгнийг албан тушаалд томилж, ам л ангайх юм бол “зайлуулчих” гээд л …
Бас болоогүй ээ. Өөрийнхөө дутагдалтай зүйлийг олж харахгүй, бусдын толгой дээрхийг их шаламгай олж хараад хэрүүл хийнэ. Ямартай ч хууль зүйн сайд Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг дандаа л муучилж, өөрийгөө дөвийлгөж байгааг уншигч та бүхэн эрх биш хараа л байлгүй. Үнэндээ бол Хууль зүйн сайдын шинэчлэлд алдаа дутагдал хар мянгаараа байгаа гэдгийг хуульийн чиглэлээр мэргэжил эзэмшин ажиллаж байгаа хүмүүс мэдэж л байгаа. Гэхдээ тэд яагаад хүчтэйхэн шиг дуугарахгүй байгаа юм. Хульчгарууд үгээ хэлээд эхэлвэл уг нь өөр л санагдах юм. Хууль зүйн яамны харъяа агентлагуудаар шагайхад л даргад дольдгонож, тал зассан хүмүүс л байх боллоо. Ийм шинэчлэл ч гэж юу байхав дээ.
Д.Ганхуяг гэж салбарынхаа ажлыг гүйцэд сайн ойлгоогүй, төөрч будилсан нэг хүн байна. Түүнийг Улс төрийн хүрээнийхэн “Богд” гэж хочилдог юм билээ. Ямар сайндаа л зарим нэг нь энэ засгийн газарт өнгө өнгийн сайд бий. Богд нь ч байна, Бөө нь байна. Бөх нь ч байна гэж ирээд л цайны хачир болгоно. Юм юмтай засгийн газрыг Н.Алтанхуяг гэх мундаг PR чин толгойлж байгаа. Түүний гол ажил бол “Шинэчлэлийн засгийн газар”-ийнхаа үйл ажиллагааг сурталчилах. Энэ үүргээ ч амжилттай биелүүлж байгаа. Засгийн газрын гишүүдийн гаргасан алдаан дээр өмгөөллийн үйлчилгээг чадмаг гэгч нь үзүүлнэ шүү дээ. “Ерөнхий сайдын 30 минут” “Бүтээн байгуулалтын цаг” уудын хэдэн минутанд заавал өмгөөллийн ажил явагддаг. Эсрэг тэсрэг байр суурь цахалзах л юм бол “Та нар яах гэж хамаг юмыг харлуулж байдаг юм” гэж ирээд л “загнана”.
Н.Чинзориг
new.mn
URL: