Үйлс нь хазайсан сайд Хууль зүйн сайд
Х.Тэмүүжингийн суудал нь өнцөгдсөн юм биш байгаа даа. Лам хард үзүүлсэн юм болов уу гэсэн яриа энд тэндгүй тэнүүчлэх болов.
Үнэндээ хуулийн байгууллагыг шинэчилнэ гэж үнэхээр бужигнуулж байгаа хүн. Түүний хийж байгаа шинэчлэлийг жирийн иргэд бүр ойлгохгүй байгаа төдийгүй хуулийнхан дотроосоо эсэргүүцээд байгаа нь нэгийг хэлээд байна.
Урьд нь тэнэг хүмүүс ажиллаж байсан биш байх. Тэгэхээр сайдын шинэчлэлийн алдаа оноог олж харах хүн байж л таарна.
Шуудхан хэлэхэд Х.Тэмүүжингийн шинэчлэл гэдэг хөлөг онгоц залуурчингүйгээр хөлгүй усанд хөвж зүгээ алдсан. Хууль сахиулагчид хаа хүрэхээ ч мэдэхээ байсан гэх шүүмжлэл өрнөж байна.
Цагдаагийнхан гэхэд хууль дүрэм сахиулагч биш гудамжны танхайрагчидтай найз нөхөд болох прогнозтой болчихсон. Лав л долдугаар сарын 1 шиг үймээн болоход цагдаа нарт хийх ажил байхгүй байх.
Зарим нөхдийн яриаг сонсоход погон зүүгээд ч нэмэргүй цаг болж байх шиг гэсэн яриатай байна лээ. Хуулийн шинэчлэлээр цагдаа нь цагдаагаа л шалгах болж байгаа юм уу даа.
Сүүлийн үед Х.Тэмүүжин сайд хар тамхичинтай сүлбээтэй ч гэх шиг хачин юм сонсогдоод байгаа. Үнэн бол үтэр түргэн “төрийн сайд” гэсэн нэрийг түүнээс буцааж авбал таарна биш үү.
Сайд гуайн шинэчлэл гээчийн амин сүнс нь америк школ ярьж харь орны хуулийн хуулбар болоод байна гэж хашир хуулчид хэлж байна. Мөн дотоодын цэргийг татан буулгаж эхлэв.
Үүнийг гадныхантай халцэж хийсэн юм биш биз гэсэн хардлага дагуулж байгаа юм. Нэгэн хуулчийн хэлж байгаагаар хуулийн салбарт шинэчлэл гэж хийгээгүй харин Х.Тэмүүжингийн хувийн тоглолт л яваад байгаа юм гэх.
Хуучны хашир хуульчийн нэг уг салбарыг цагтаа авч явсан Ц.Нямдорж ч тийм хатуу үг хэлдэг.
Салбарынхантайгаа тэрсэлдэж бас шүүхдэлцэж шинэчлэл хийнэ гэдэг ер нь байдаг зүйл үү.
/Зууны мэдээ/
URL: