Улс орныг төр бус нам удирдаж байна

an_logo_-middleГ.Жаргалмаа

“Олон нийт иргэний хяналт”, “Монгол улсын төрийн аюулгүй байдлын төлөө зүтгэе” төрийн бус байгууллага хамтран иргэдийн дунд санал асуулгыг явуулжээ. Уг санал асуулга нь энэ сарын 1-4-ний хооронд үргэлжилсэн байна.

Санал асуулгаар ард иргэдийн төрд итгэх итгэл хэр хэмжээнд байгаа, засгийн эрх мэдэл ард иргэдийн гарт байгаа эсэхийг тодорхойлохыг зорьсон гэнэ. Энэхүү судалгаанд санал асуулгын 3500 хуудас тарааснаас 2789 нь бөглөгдөж, 200 хуудсыг иргэд бөглөхөөс татгалзжээ. Харин 907 хуудас дээр нэр, гарын үсэг, регистрийн дугаараа бичихээс татгалзсан байна.

Үүнээс үзэхэд иргэдийн төрд итгэх итгэл нэлээдгүй хэмжээгээр буурч  байна хэмээн холбогдох албаны хүмүүс хэлж байв. Мөн “Олон нийт иргэний хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батбаатар “Бид энэ судалгааг хэлбэрийн ардчиллаас хэрэгждэг, хяналттай ардчилал руу шилжье гэсэн уриан дор явуулсан.

Судалгааны үндсэн дээр бид Засгийн Газарт шаардлага хүргүүлэх болно. Санал асуулгад оролцогчдын 65 хувь нь нийгэмд итгэх итгэлгүй байна. Тиймээс ард иргэдийг бид төр нийгэмдээ 100 хувь итгэдэг болж чадах тийм нийгмийг бүтээхийн төлөө ажиллах болно” гэж дүгнэсэн юм.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих