Б.Обамагийн зургийг бизнесийн зорилгоор ашиглахыг хорив
ВАШИНГТОН. /Ёнхап/. Ерөнхийлөгч Б.Обамагийн зургийг бизнесийн зорилгоор ашиглахыг хориглох шийдвэрийг Цагаан ордноос гаргажээ.
АНУ-ын мэргэжлийн бейсболын тамирчин Девис Отис улсынхаа Ерөнхийлөгч Б.Обаматай хамт гар утсаараа авсан (self camera) зургаа цахим хуудсандаа байрлуулсныг “Samsung” компани өөрийн үйлдвэрийн утсаар авсан зураг хэмээн сурталчилгаандаа ашигласан нь Цагаан ордноос дээрх шийдвэрийг гаргахад хүргэсэн бололтой. Бейсболын тамирчин Девис Отис Ерөнхийлөгч Б.Обаматай хамт утсаараа авсан (self camera) уг зургийг “Samsung” компани өөрийн таван сая гаруй дагагчтай “Twitter” хуудсандаа “Энэ зургийг “Galaxy notе 3”-аар авсан” гэсэн тайлбартайгаар байрлуулсан байна.
А.Цацралт
URL: