Европ Африкийн дээд хэмжээний уулзалт өндөрлөв

figIDR_40_04_02 Европ Африкийн дээд хэмжээний уулзалт хоёр өдөр үргэлжлээд 4-р сарын 3-д Брюссельд өндөрлөлөө.

Уг уулзалтаас Европ Африкийн холбооны 2014-2017 оны хөгжлийн төлөвлөгөө, цагаачлалын асуудлаарх албан ёсны мэдэгдэл , тэргүүн нарын нэгдсэн мэдэгдэл зэрэг албан ёсны 3 мэдэгдэл гаргажээ. Европ Африкийн хамтын ажиллагааны хөтөлбөрт ирэх 3 жилийн төлөвлөгөөг нарийн тодорхойлж, аюулгүйн байдал, улс төр, хүний эрх, бүс нутгийн тогтвортой хөгжил ба цаг агаарын өөрчлөлт зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тусгагджээ. Тэргүүн нарын нэгдсэн мэдэгдэлд Европ Африкийн харилцааны чухал ач холбогдлыг онцлоод цаашид түншлэлийн харилцаагаа хөгжүүлэхэд “Лиссабоны тунхаг”-т үндэслэх хэрэгтэй гэжээ.

\Хуар\


URL:

Сэтгэгдэл бичих