“Орчин үеийн Халимаг улс” сонины ерөнхий редактор Валерий Бадмаевыг баривчлан саатууллаа

527-13965988582_view2014.03.15.
Яндекс. Директ

Оросын “Яблоко”-ын Халимагийн салбарын удирдагч Баатр Боромангнаев фейсбүкдээ мэдээлснээр “Орчин үеийн Халимаг улс” сонины ерөнхий редактор Валерий Бадмаевыг 3-р сарын 14-нд баривчилжээ.

Хууль сахиулах байгууллагынхан уг сонины ээлжит бүх дугаарыг хураан авсан нь түүний таамаглаж байгаагаар Ойрд-Халимагийн Их хурал болох тухай өгүүлэл эсвэл Украйнд болж буй үйл явдалтай материалтай холбоотой байж болох ажээ.

Б.Бормангнаев цагдаагийн ажилтнууд, мөрдөгч Валерий Улюмжиев баривчилгааны протоколын хуулбарыг үзүүлэхээс татгалзсан мөн сүрдүүлсэн зэрэг хууль бус үйлдлийн тухай мэдээлжээ.

Халимагийн “Яблоко” салбарын удирдагч 2013 оны 12 сарын 28-ний өдөр болсон хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан цуглааны дараа А.Горяев, В.Бадмаев болон түүний өөрийнх нь эсрэг захиргааны арга хэмжээ авах талаар хууль хяналтын байгууллага ажиллаж байсныг мөн дурьдсан байна.

Жич: ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн 1943 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зарлигаар Халимагийн автономит улсыг устган “урвагчид” гэж цоллон бүгдийг нь ачааны вагонд ачиж Сибирь тийш цөлсөн бөгөөд 100 гаруй мянган халимаг монголчуудаас 53 хувь нь замдаа зовж зүдрэн амь үрэгдсэн хэлмэгдэгсэдийн дурсгалд зориулсан цуглаан юм.

Г.Урам

Эх сурвалж: “Хөх толбо” сонин


URL:

Сэтгэгдэл бичих