Монголын баялгаар хєрєнгє босгож, ашиг хvртэх хvсэл тэдний зорилго мєн vv

Монголын хєрєнгийн биржийн ерєнхийлєгч Билл Горвин, Гадаад хэргийн яамны хєрєнгє оруу-лалтын газрын дэд дарга Г.Очирхуяг, Монголбанкны мєнгєний бодлогын судалгааны газрын захирал Д.Болдбаатар гээд банк санхvvгийн салбарынхан ч иржээ.

Тэд зочдод Монголд хєрєнгє оруулах боломж нээлттэй байгааг дахин дахин єгvvллээ. Гадаадынхан ч хєрєнгє оруулахад бэлэн гэдгээ илэрхийлж байв. Хєрєнгє оруулахад хууль эрх зvйн орчин, засаглал, эдийн засгийн vзvvлэлт гэх мэт наад захын шаардлага тавигддаг. “Хєрєнгє оруулалтын орчин” сэдвээр Японы Масса Икато, “Оюутолгой, Тавантолгой дэлхийн жишигт хєгжvvлэх” асуудлаар “Эрдэнэс МГЛ” компанийн гvйцэтгэх захирал Б.Энэбиш илтгэл тавьж, хэлэлцvvллээ. Он гарсаар олон улсын чуулга уулзалт, зєвлєлгєєн, хурал, семинар нэлээд боллоо. Манай улсын уул уурхайн салбарыг онилсон хєрєнгє оруулагчдын дипломат уулзалт ч олширох янзтай. Хонгконг, Лондонгийн хєрєнгийн биржийнхэн ч монголчуудад найр тавьсаар байгааг дээрх чуулга уулзалтаас харж болох нь. Монгол руу хошуурсан хєрєнгє оруулагчдын эгнээг Хятадууд єнгєлж байна. Араас нь залгаад Австрали, Америк, ОХУ залгах болов уу. Професи коул, Hogen Lovells, Mongolia Growth group, J.Р.Моrgan, Хятадын олон улсын корпораци єєрсдийн танилцуулгаа тарааж байсан.
Лондонгийн хєрєнгийн биржийн ахлах мэргэжилтэн Монголын хєрєнгийн бирж сайжирч, Лондонгийн хєрєнгийн бирж хэрхэн ажиллаж байгаа тухай энэ vеэр ярив. Єєрчлєгдєж байгаа юм байна шvv. Хонгконгийн хєрєнгийн биржийнхэн ч Монголын компанийн хувьцааг єєрийн биржээр арилжаалахад асуудалгvй гэв. Эндээс vзэхэд монголчуудад сонголт хийх л vлдэж байна. Засгийн газар гадаадын хєрєнгє оруулагчдыг бодлогоор дэмжинэ гэдгээ ЭБЭХ-ний сайд хурлын эхэнд амлачихсан бололтой. Танхимын уур амьсгал тайван. Хєрєнгє оруулагчид бардамхан байв. Чуулга уулзалт хєрєнгє оруулагчдын ємнє ногоон гэрэл асааж, харин монголчуудын ємнє улаан гэрэл ёлтойх вий. “Trade Mongolian” саяхан болсон. Vр дvн юу байв. “Corporate Governance-2011” олон улсын чуулга уулзалт болох гэж байна. Ашиг нь монголчуудад наалдаасай билээ. Энэхvv хєрєнгє оруулалтын чуулга уулзалт энэ сарын 10-нд єндєрлєх юм. Монголын баялгаар олон улсын зах зээлд хєрєнгє бос-гоод, тvvнийг гадагш урсгах бус хєрєнгє оруулж, дотоодод нь шингээж байвал баяр хvргэе. Хєрєнгє оруулагчдад талархал илэрхийлье. Тvvнээс хєрєнгє оруулж байгаа гээд хєрєнгє оруулагчийн ємнє хvлцэнгvй хандах шалтгаан монголчуудад байхгvй баймаарсан. Ийм л дvр зураг танхимд байна билээ.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих