Жүжигчин Баттөрийн удаан хайсан учралт бүсгүй
Анх “Тусгай салаа” киногоор олонд танил болсон жүжигчин П.Баттөр сүүлийн үед бие бялдрын хөгжилдөө ихэд анхаарах болсон. Юм л бол аль хүнд гэснийг гүйж очиж өргөн зургаа даруулах хоббитой болсон залуу одоог хүртэл ганц бие яваа.
Тэрээр нэгэнтээ бараг өдөр болгон шахуу болзоонд явах болсон бөгөөд найз нөхөддөө “сайхан төрнө гэдэг ч хэцүү юм аа” хэмээн хошигносон нь олны дунд салхи мэт тарсан. Гэсэн ч тэр “харгүй” сайхан сэтгэлтэй эхнэр хайсаар яваа гэдгээ нуудаггүй. Харин ажлаа хийх явцдаа нэгэн бүсгүйтэй зургаа татуулсан нь цахим ертөнцөд тарж түүнийг найз бүсгүйтэйгээ учирчээ хэмээн олон хүн андуурчээ.
URL: