Архи уугаад нүүр улайвал аюултай

Neknomination-Facebook-user-Scott-King-mocks-online-drinking-craze-by-downing-pint-of-squash-with-ice-3127460Хэрэв согтууруулах ундаа хэрэглэсний дараа таны нүүр царай улайдаг бол даралтаа үзэх хэрэгтэй гэнэ. Магадгүй, даралт чинь нэмэгдсэн байх талтай болов уу. Мэргэжилтнүүд энэ дүгнэлтийг 1763 солонгос хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд гаргасан байна. Тэдгээр эрчүүдийн 527 нь архи уугаад улайдаг байсан бол 948 нь улайдаггүй, 288 нь архи огт уудаггүй байсан гэнэ. Хэрэв архи уугаад улайдаг хүмүүс долоон хоногт дөрвөөс дээш хундага архи уудаг байсан бол цусны даралт нь ихдэх магадлал хоёр дахин нэмэгддэг болох нь тогтоогдов.

Харин нүүр нь улайдаггүй хүмүүс долоон хоногт наймаас дээш хундага архи уувал даралт нь ихдэж, харвах аюул сая л нэмэгддэг байжээ. Чхуннамын үндэсний их сургуулийн дэргэдэх Гэр бүлийн анагаах ухааны тэнхимийн эрхлэгч Чен Сүнг Кимийн онцолж байгаагаар хэрэв хүн согтууруулах ундаанд хэт мэдрэг бол нүүр нь улайдаг аж.

Спиртын метаболит болох ацетальдегидыг задлах чадваргүй хүмүүсийн нүүр царай улайдаг гэнэ. Задраагүй нэгдэл бие махбод дотор хуримтлагдаж эхэлдэг бөгөөд ингэснээр судсыг нарийсган, цусны эргэлтийг багасгадаг юм. Тэгэхээр гол эрхтэнүүдэд очих цусны хэмжээ багасна. Хариуд нь бие махбод үүнийг зохицуулахаар даралт нэмэгдэхэд хүргэх даавруудыг ялгаруулдаг бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих