Хөгжим сурагчдын сурлагад нөлөөлдөг

listen_music-672x372Хичээл сурлагынхаа үеэр сурагчид Майли Сайрусын “We Can’t Stop”, Жастин Тимберлэйкийн “Mirrors” дуунуудыг сонсвол логик сэтгэлгээ нь сайжирч, шинэ хичээлүүдийг амархан хүлээн авч сурах боломжтой гэж доктор Эмма Грэй мэдэгджээ. Минутад 50-80 удаа цохилдог дуунууд уураг тархины ой санамжийг сайжруулдаг байна.

Харин Кэти Перригийн “Firework” дуу сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлснээр бүтээлч ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг байна. Энэ дууг сонссон хүмүүс театрын бэлтгэл, уран зураг зурах, англи хэл үзэх тал дээр илүү амжилт гаргадаг аж. Минутад 60-70 цохилттой сонгодог хөгжмийг сонсож байсан оюутнууд тооны шалгалтыг бусдаасаа арай илүү оноотой өгч байсан гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих