Гавьяатын хожимдсон мөрөөдөл

tumurbaatar-middleТөрийн шагналт Ц.Төмөрбаатар одоогоос дөч орчим жилийн өмнө УБДС-ийн кино драмын ангийг төгсөж байжээ. Ардын жүжигчин Жигжидсүрэнгийн гарын шавь нарын нэг тэрээр их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа багшийнхаа “Хүний амь” киноны Баяраагийн дүрд тоглож байсан  юм.

Хэдийгээр их авьяасын эзэн Цэгмидийн үргэлжлэл хэдий ч залуу хүүгийн хувьд эмээх зүйл зураг авалтын үед олонтаа таарч байсан гэх. Ямартаа л  хаа нэг “Хүний амь”-аа үзэхээр “Тэр үед нь тэгэхгүй яав даа. Ингэж тоглож болох байж. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол будаа болгоод өгөхсөн” хэмээн  “мөрөөддөг” гэнэ. Гэвч кино бол хальсанд л буусан засах боломжгүй учраас хувь тавилантайгаа эвлэрэхээс яах билээ.

Энд сонирхуулахад “Хүний амь” кинонд тоглосноос хоёр жилийн дараа “Суварган цэнхэр уулс” киноны байлдагч Саруулаар хоёр дахь дүрээ бүтээж, дипломын ажлаа хамгаалж байсан ажээ.

П.Ундраа  


URL:

Сэтгэгдэл бичих