“Соёмбот өргөө”-гийн 1, 2 давхарыг Х.Тэмүүжин сайд худалдан авчээ

 

 

Нийслэлийн А зэрэглэлийн хамгийн үнэтэй газруудын нэг болох Улсын Драмын Эрдмийн Театрын хашаан дотор “Соёмбот өргөө” гэх 32 давхар барилга сүндэрлэн босч байгаа. Тэгвэл энэхүү барилгын нэг, хоёр давхарыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэр чигт нь авч байгаа гэх мэдээлэл байна. Тэрээр амралтын өдрүүдэд юүдэнтэй цамц, саравчтай малгай өмсч, дотор засалд анхаардаг талаар ойрынх нь эх сурвалж ам алдав.  Анх Улсын Драмын Эрдмийн Театрын өргөтгөл нэрээр театрын хашаан дотор  улсын өмчийн газарт баригдсан уг барилгыг өнөөдөр хэн ч өргөтгөл гэж харахгүй. Мэдээж түрээсийн оффис байх нь гарцаагүй. Тиймдээ ч Хууль зүйн сайд нь нэг хоёр давхарыг нь авч байгаа биз.

 

Ямар мөнгөөрөө, яаж уг барилгын нэг хоёр давхарыг авав гэдэг бас л сонин. О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайд Х.ТЭмүүжинг чуулганы хуралдаан дээр машинаа ямар мөнгөөр авсанаа тайлбарла гэж хэлж байсан удаатай. Тэгвэл энэ удаад Тэмүүжин сайд “Соёмбот өргөө” цамхагийн нэг, хоёр давхарыг ямар мөнгөөрөө авч байгаагаа бас л тайлбарлах болж байх шиг байна.

 

 

 

Н.Чинзориг

http://read.dorgio.mn/49268.html


URL:

Сэтгэгдэл бичих