С.Зориг агсаны хэрэгт Э. Бат-Үүл гишүүнээс байцаалт авна
С.Зориг агсаныг хөнөөсөн хэргийг сэргээн шалгаж эхэлснээс хойш хяналтын прокурор Б.Бат-Орших хэрэгт даалгавар бичиж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлээс мэдүүлэг авах болсон байна. Уг хэргийг өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдрөөс Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын тушаалаар сэргээсэн бөгөөд Ард түмний хянан шалгах хорооны дарга Д.Нинжээс хэд хэдэн удаа тайлбар мэдүүлгийг УМБГ-аас авчээ.
Н.Түвшин
URL: