Х.Тэмүүжин сайд цагдаагийн байгууллагуудыг хуулиа шалгахыг сануулжээ

20140404120142Х.Тэмүүжин сайдтай холбон бичээд байгаа охин өнгөрсөн 6-р сард түүнтэй холбогджээ. Тухайн үед хэвлэлээр яригдаад байгаа охин хулгайн хэргээр саатуулагдаж өмгөөлөл хүссэн байна. Х.Тэмүүжин сайдын тайлбарлаж байгаагаар хуульч гэдэг утгаар нь маш олон иргэн тусламж хүсч ирдэгийн нэг нь гэж ойлгожээ. Бусадтай л адил хуулийн хүрээнд хандан заавар зөвөлгөө өгчээ.

Гэтэл саяхан 9911 дугаараас дахин холбогдсон байна. Тэгэхдээ хар тамхины хэргээр саатуулагдснаа хэлжээ. Мөн л өмгөөлөл хүсч туслахыг хүссэн байна. Гэтэл хорих ангид саатуулагдаж байсан охин дээр цагдаагийн ажилтнууд очиж зохион байгуулалттайгаар яриулсаныг Х.Тэмүүжин сайд олж мэджээ.

Гэхдээ энэ анхны тохиолдол биш гэдгийг Х.Тэмүүжин сайд хэллээ. Өнгөрсөн 7-р сараас эхлэн гүйцэтгэх ажил явагдаж эхэлснийг онцоллоо. Тагнаж чагнан, эргэн тойрон дахь ойр дотны хүмүүсийг нь шалгах, саатуулах зэрэг үйлдлүүд удаа дараа гарчээ. Ямар шалтгаанаар ийм ажил хийгдээд байгааг ойлгохгүй байгаагаа Тэмүүжин сайд хэлсэн юм. Асуудал нэгэнт ийм болсон учраас сайд цагдаагийн байгууллагуудыг хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэхээ шалгахыг сануулжээ. Хэрвээ хууль зөрчсөн байвал энэ салбарт хийгдэж байгаа шинэтгэлийн ажлын нэр хүнд унана цаашлаад сайдаа ингэж байгаа юм чинь энгийн иргэнийг яасан ч болно гэсэн буруу хандлага бий болох аюултайг хэллээ.

Энэ асуудалтай холбогдуулан сайд зарим цагдаагийн байгууллагын дарга нарт хандан хийж байгаа ажлаа хуулийн хүрээнд байгаа эсэхийг шалгах үүрэг өгсөн байна. Мөн өргөдөл бичиж шалгуулахаар болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих