Олон улсын спортын өдөр энэ ням гаригт тохиож байна
”Спорт-хөгжил-энх тайвны төлөө” уриан дор Олон улсын өдрийг жил бүрийн 4-р сарын 6-ны өдөр тэмдэглэж байх тухай, Нэгдсэн Үндэстний байгууллага, Олон Улсын Олимпийн хорооны хамтарсан тогтоолын дагуу Олон улсын өдрийг 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тэмдэглэх арга хэмжээг ССАЖЯ, СБТөв, МҮОХ, Спортын холбоодтой хамтран зохион байгуулах гэж байна.
”Спорт-Хөгжил-Энх тайван” сэдэвт Олон улсын өдрийн хүрээнд 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд Монгол улсын хүүхэд, залууст хүн төрөлхтөний эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, өсвөр, залуу үеийнхний бие, бялдрын боловсролыг дээшлүүлэх зорилгоор Спортын төрийн болон төрийн бус байгууллагууд илтгэл тавьж үйл ажиллагаагаа таниулан сурталчлах, урлаг спортын үзүүлэх тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээний хүрээнд ”Спорт-Хөгжил-Энх тайван” сэдэвт ЭССЭ, ЗОХИОН БИЧЛЭГ, ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛААД БАЙГАА БИЛЭЭ.
УРАЛДААНД ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛЫГ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМАНД 2014 ОНЫ 05 ДУГААР САРЫН 02 -ны ӨДРИЙН 17 ЦАГ ХҮРТЭЛ ХҮЛЭЭЖ АВНА.
ХАЯГ: Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг
Барилгачдын талбай-1
Засгийн газрын 10 дугаар байр
Соёл, спорт, аялал жуулчлалын яам
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mcst.gov.mn сайт болон
264136 тоот утсаар лавлана уу.
URL: