Гадаад хэл түргэн хугацаанд эзэмших программ
Эстон улсын иргэн, фикикийн ухааны доктор Майт Мюнтель хэд хэдэн гадаад хэлийг богино хугацаанд эзэмших программ зохиосон аж.
Түүний санааг дэмжсэн хөрөнгө оруулагчид программыг илүү сайжруулж, олны хүртээл болгохын тулд нэг сая еврогийн хөрөнгө оруулжээ.
Майт Мюнтель цөмийн судалгаа хийдэг Европын төвд ажиллаж эхлэхдээ франц хэл сурах шаардлагатай болсон учир хэлний хичээлийг ном үзэх, CD сонсохоос өөрөөр хийх зорилго тавьжээ.
Гадаад хэл сурахдаа шаардлагатай хэсэгт анхаарлаа хандуулах шинэ аргыг Майт Мюнтель сонгосон байна. Тэрбээр өөрийн программыг ашиглан франц хэлийг хоёр сарын хугацаанд сурчээ.
URL: