Бионсиг шүтэн бишрэгчид нь шүүхэд өгөх гэнэ
Алдарт дуучин Бейонси болон түүний тоглолтын багийнханыг шүтэн бишрэгчид нь шүүхэд өгөхөөр болжээ. Тодруулбал, дуучин бүсгүйн шүтэн бишрэгчид болох Ракель Кастелланос, Габриэлла Дэвидсон гэгч хоёр бүсгүй өнгөрсөн оны 12-р сард Чикаго хотноо болсон тоглолтын үеэр үзэгчдэд дайруулан биедээ гэмтэл авсан байна.
Тэд хамгийн ойроос үзэх боломжтой тасалбарыг худалдан аваад тайзанд ойр зогсохын тулд нэлээн эрт буюу танхимд нэвтрэх хаалган дээр хамгийн түрүүнд очжээ. Ингээд үзэгчдийг оруулах цаг болж хаалга нээгдтэл ард нь байсан хүмүүс дайрч бүсгүйчүүдийг унагаан, дээгүүр гишгэлж өнгөрчээ. Үүний улмаас хоёр бүсгүй гар, хөлдөө хугарал, бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тиймээс л хохирогч бүсгүйчүүд өөрсдийнх нь бэртсэн явдал Бионси болон тоглолтын багийнханых нь “тоглолт руу орох ажлыг буруу зохион байгуулснаас болсон” хэмээн үзэж шүүхэд зарга мэдүүлэх болсон гэнэ.
URL: