“Стратеги” Академиас сүүлийн үед хийсэн судалгааны дүнгүүдийн талаарх танилцуулгыг та бүхэнд хүргэж байна
Нэг. Амьжиргааны түвшний судалгааны талаар:
Нийт иргэд өөрийн амьжиргааны төвшин сүүлийн нэг жилд хэрхэн өөрчлөгдсөн талаар:
1.Дээшилсэн 9.5 хувь
2.Хэвээрээ 50.3 хувь
3:Доошилсон 38.1 хувь
Гэтэл энэхүү үзүүлэлтийг 2004, 2008, 2012 онуудад явуулсан судалгаануудын ижил төрлийн асуултанд хариулсан байдалтай харьцуулбал дээшилсэн гэж үзэж буй иргэдийн хувь 5-12 хувиар буурч, амьжиргааны түвшин доошилсон гэж үзэж байгаа иргэдийн тоо 15-18 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь тухайн үеийн эдийн засгийн макро төвшний үзүүлэлтүүдийг харахад мөн батлагдаж байгаа бөгөөд ялангуяа 2002, 2009, 2011 онуудад Монгол Улсын эдийн засагт нааштай үзүүлэлтүүд гарч, үнэ ханш хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд дээр буурч, ажилгүйдэл багасч, инфляци 1.6-4.2 хувь буюу 1990-ээд оноос хойш хамгийн бага төвшинд очиж байжээ.
Жижиглэн худалдаа эрхлэгчдийн өдрийн орлого өөрчлөгдөж байгаа эсэх асуултад:
1.Сайжирч байгаа 22.7 хувь
2.Огт өөрчлөгдөөгүй 32.5 хувь
3.Улам муудсаар байгаа 44.3 хувь
Харин иргэдийн худалдан авах чадварыг үнэлэхдээ:
1.Худалдан авах чадвар сайжирсан 11.9 хувь
2.Нэг их өөрчлөлт орж мэдрэгдэхгүй байна. 27.8 хувь
3.Улам бүр муудаж байгаа 58.8 хувь
Амьжиргааны түвшин доошлоход нөлөөлсөн шалтгаануудыг авч үзвэл:
1.Хүнсний барааны үнийн өсөлт 41.2 хувь
2.Эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа явдал 21.8 хувь
3.Оюутны сургалтын төлбөр өссөн 3.1 хувь
4.Цахилгаан дулааны үнийн өсөлт 2.0 хувь
5.Бензин шатахууны үнийн өсөлт 2.0 хувь
6.Хувцас хунар, гэр ахуйн барааны үнийн өсөлт 1.4 хувь
7.Орон сууцны үнийн өсөлт 1.3 хувь
8.Эмчилгээний зардлын үнийн өсөлт 1.0 хувь гэх мэт дүн гарчээ үүнийг мөн л урьд өмнөх судалгаануудтай харьцуулахад сонирхолтой өөрчлөлт ажиглагдана. Учир нь дээр өгүүлсэн 2004, 2008, 2012 онуудад хийсэн ижил төрлийн судалгаануудад эдгээр асуудлуудын эрэмбэ арай өөр байдалтай байж. Тухайлбал: амьжиргааны өртөгт хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйлийн эхэнд бензин, шатахууны үнийн өсөлт бичигдэж байсан бол энэ удаагийн судалгаанд энэхүү хүчин зүйл нь дөнгөж 2 хувь, орон сууцны үнийн өсөлт 3-р байранд байсан бол энэ удаад мөн л 1.3 орчим хувиар нэлээд сүүлд орсон байна. Харин эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа явдал амьжиргааны өртөгт сөргөөр нөлөөлөх байдал хувиар ч, эзэлсэн байраараа ч нэг их өөрчлөгдсөнгүй.
Үүнийг мөн сүүлийн үед борлуулалт нь улам бүр багасаж байгаа өргөн хэрэглээний бараануудыг эрэмбэлсэн байдлаас харж болно. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн өгсөн үнэлгээгээр эрэмбэлвэл:
- Бэлэн хувцас
- Гоо сайхны бараа
- Ундаа
- Чихэр
- Жимс
- Ахуйн хэрэглээний бараа
- Хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд
- Нарийн боов
- Мах
- Сүү гэсэн барааны борлуулалт багасгаж эхний 10 байранд орсон байна.
Хоёр. Шинэчлэлийн засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар:
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад 1 жил 7 сар болж бүрэн эрхийнхээ бараг 50%-ийг ардаа орхиод байна. Гэвч амласан гол гол бодлогоо хэрэгжүүлэхгүй байгааг дараахь бодит байдал, тоо баримт нотолж байна. Үүнд:
- “Инфляцийгнэгоронтойтоондбарьжтөгрөгийнхудалданавахчадварыгтогтвортойбайлгана” гэсэн зорилт хяналтаас гарсан. Өнөөдөр инфляцийн түвшин 12.5% -тай байна. 8%-д барихаар төлөвлөсөн боловч 4.5%-иар инфляцийг өсгөлөө. Өчигдрийн байдлаар ам.доллар авах ханш 1790 төгрөг байгаа нь өнгөрсөн оны энэ үеийн ханштай харьцуулахад 30%-иар өсөж төгрөгийн ханш энэ хэмжээгээр унасан байна.
- “Цалин, тэтгэврийнхэмжээгинфляцийнтүвшин, хөдөлмөрийнбүтээмжтэйуялдууланжилбүрнэмэгдүүлнэ.” гэсэн заалт бүрэн утгаар хэрэгжээгүй байна. Зөвхөн тэтгэврийг бага хэмжээгээр нэмсэн. Тухайлбал: “Тэтгэврийн доод хэмжээ буюу 180.000 төгрөгийн тэтгэвэр 207.000 болж 27 000 төгрөг буюу 15.0 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ буюу 145.000 төгрөгийн тэтгэвэр 172.000 болж 27000 төгрөг буюу 18.6 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр нэмэгдэл юм. Харин 201.000-600.000 төгрөгийн тэтгэвэр 22.000 төгрөгөөр нэмэгдсэнээр 3.7-11.0 хувийн, 601.000-800.000 төгрөгийн тэтгэвэр 20.000 төгрөгөөр нэмэгдсэн нь 2%-ийн нэмэгдэл болж ахмадуудын дунд бухимдал үүсгэсэн байна.
- “Улсынтөсвийнзардлыгхязгаарлаж, дотоодыннийтбүтээгдэхүүндтөсвийнэзлэх хувийг40-өөсилүүгүйбайлгана” гэсэн зорилтоо хэрэгжүүлж чадсангүй.
Тухайлбал: 2013 онд төрөөс нийт 13,02 их наяд төгрөг буюу ДНБ-ий 73%-ийг зарцуулжээ.
2012 оны 1-р сарын байдлаар 121 600 байсан төрийн албан хаагчид 2014 оны эхний улирлын байдлаар 167 800 болж 46 200 төрийн албан хаагчаар, 26 900 байсан төрийн өмчид компанид ажиллагсад 49 600 болж 22 700 ажиллагсдаар, нийтдээ 68 900 төрийн албан хаагчдаар өссөн байна. Нийт төсвийн 60% нь том, данхайсан төрийн зардал, санхүүжилтэнд зарцуулагдаж байна.
- ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг 2%-иас илүүгүй байлгана.
Төсвийн алдагдал ДНБ-ний 7,5%-ийг давсан байна.
- Мөнгөний бодлогыг бодит эдийн засгийг дэмжихэд чиглүүлнэ.
ДНБ-ний өсөлтийг 18.5% гэж төлөвлөж байсан нь 11.7%-тай байна. Хөрөнгө оруулалт 55%-иар буурсан.
- Түлш, шатахуун, цахилгаан эрчим хүч зэрэг бусад бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг суурь бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулдаг болгох бодлого явуулах
3,4 их наяд төгрөг зарцуулсан нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” үр дүнгээ өгсөнгүй гэсэн дүгнэлтийг олон нийт хийж байна.
Дүгнэлт: Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр муу хэрэгжиж байгаагаас эдийн засаг хямарч иргэдийн худалдан авах чадвар буурч ард иргэдийн амьдрал хүндэрч байна. Засгийн газар энэ бодлогын алдаагаа нэн яаралтай засч залруулах шаардлагатай байгаа нь судалгаанаас харагдлаа.
ГУРАВ. СУДАЛГАА: ИРГЭД ТӨР, ЗАСГИЙН УДИРДЛАГУУДАД ИТГЭЛ АЛДАРЧ, ХАНГАЛТГҮЙ ДҮН ТАВЬЖ БАЙНА.
Улс төрийн нам, улс төрчдийн рейтинг тогтоох экспресс судалгааг Стратеги Академиас 2014 оны 3-р сарын 15-ны өдрөөс 17-ны хооронд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нийт 600 респондентын дунд хийж гүйцэтгэлээ. Энэхүү улс төрчдийн рейтингийн экспресс судалгааны зорилго нь МУ-ын төр, засгийн удирдлагууд болон Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар, Улаанбаатар хот, дүүргийн шинэ удирдлагуудын нийгмийн нэр хүнд, байр суурийг тодруулахад чиглэгдсэн.
Судалгаанд оролцогчдын 46,8% нь эрэгтэй, 53,1% нь эмэгтэй; 57,0% нь 18-35 насны залуучууд, 31,3% нь 36-55 насны дунд үеийнхэн, 8,7% нь 56-аас дээш тэтгэврийн насныхан тус тус хамрагдсан. Судалгаанд хамрагдсан респондентуудын 48,9% нь дээд, 9,6% нь тусгай дунд, 39,5% нь бүрэн болон бүрэн бус дунд, үлдсэн 1,9% нь бага, боловсролгүй иргэд тус тус оролцжээ.
Судалгаанд оролцогчдыг намын гишүүнчлэлээр нь харвал:
- 1. Монгол Улсын төрийн өндөрлөгүүдээс явуулж буй бодлого, үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлгээ:
Өнөөгийн төр, засгийн удирдлагуудын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд судалгаанд хамрагдсан иргэдээс өгсөн үнэлгээг харахад УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн эерэг үнэлгээ хамгийн бага, харин антирейтинг /35,6%/, ялангуяа бодлого, үйл ажиллагаа нь ямар түвшинд яаж хэрэгжиж байгааг нь ч мэдэхгүй /18,6%/ гэсэн сөрөг үнэлгээ өндөр байгаа нь /нийлбэр нь 54,2%/ анхаарал татаж байна.
УИХ-ын дарга З.Энхболдын нэр хүнд иргэдийн дунд муу, антирейтинг нь өндөр байгаа явдал бол нийгэмд УИХ-ын нэр хүнд муу байгаагийн нэг илрэл. З.Энхболд даргын бодлого, үйл ажиллагаанд иргэд сөрөг үнэлгээ өгөхдөө өнөөгийн УИХ нь Засгийн газартаа хяналт тавьж чадахаа больсон, Засгийн газрын бодлого, чиглэлийг үг дуугүй баталж суудаг эрх мэдэлгүй, тоглоомын тойрог болсон, Засгийн газрын бодлого, шийдвэр, байр суурийг буруу зөрүү байсан ч хамгаалдаг, толгой томтой, эрхэм сайд гишүүдээ хуралд нь суулгаж чаддаггүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан муу дүн тавьжээ.
Ер нь судалгаанд оролцогчид УИХ дахь АН, МАН, МАХН-МҮАН Шударга ёс эвсэл, ИЗНН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, сэтгэл хүртэл сайн ажиллаж чадахгүй байна. МАН хүчтэй сөрөг хүчин байж, ард түмний дуу хоолой болж, эрч хүчтэй ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг өрнүүлж байсныг энд дурдах хэрэгтэй.
- 2. Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийн явуулж буй бодлого, үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ:
- 3. Засгийн газрын гишүүдээс антирейтингтэй улс төрчид:
Судалгаанд оролцогчид Шинэчлэлийн Засгийн газрын 18 сайд, УИХ-ын гишүүдийн 80%-д нь хангалтгүй, үйл ажиллагаанд нь муу гэсэн үнэлгээ өгчээ. Энэ нь ард иргэд Засгийн газарт итгэл алдарч, итгэх итгэлгүй болсныг харуулж байгаа юм.
Ялангуяа одоогийн засгийн газрыг тэргүүлж байгаа Н.Алтанхуягийн танхимын гишүүд багаар ажиллаж чаддаггүй, толгой томтой, бие даасан тоглолт их хийж байна гэсэн байр сууринаас сөрөг үнэлэлт дүгнэлтийг судалгаанд оролцогчид хийжээ. Иргэдээс өгсөн сөрөг үнэлгээгээр нь засгийн газрын сайдуудыг жагсаахад ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө 4-т жагсааж байгаа явдал нь өмнөх үе үеийн ерөнхий сайдуудаас нэр хүндийн хувь муу байгааг, өөрөөр хэлбэл, өмнөх ерөнхий сайдууд рейтингээрээ шилдэг улс төрчдийн топ 5-д багтдаг байсан бол энэ үнэлгээ өнөөдөр эсрэгээрээ өөрчлөгджээ.
Нийгэмд Шинэчлэлийн Засгийн газрын нэр хүнд муу байгаа нь эрүүл мэндийн болоод бүх салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний чанар муудаж, эхнээсээ уналтанд орж байгаа, үнийн өсөлт ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусаж худалдан авах чадварт муугаар нөлөөлсөн, инфляци, долларын өсөлтийг хязгаарлаж чадахгүй байгаатай шууд холбон үзэж судалгаанд оролцогчид сөрөг үнэлгээ өгсөн байна.
- 4. Улаанбаатар хотын удирдлагаас явуулж буй бодлого, үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ:
Улаанбаатар хотын одоогийн удирдлагуудад, тодруулбал засаг дарга Э.Бат-Үүлийн үйл ажиллагааг иргэд ерөнхийд нь хангалттай гэж үнэлсэн хэдий ч дүүргүүдийн засаг дарга нарын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус, үйл ажиллагаа нь муу байдгаас Улаанбаатар хотын удирдлагууд бүхэлдээ судалгаанд оролцогчдоос хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ.
Эндээс харахад Улаанбаатар хотын хэмжээнд Ардчилсан намын рейтинг унах болсон, засаг дарга Э.Бат-Үүлийн нэр хүнд, үйл ажиллагааны үр дүнг баллуурдаж байгаа хүчин зүйл бол Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд, тэдний данхар бүтэц, тэдний алдаатай үйл ажиллагаа, дүүргүүдийн засаг дарга нарын рейтинг хангалтгүй байгаа нь шууд нөлөөлж байна гэж дүгнэж болно.
- 5. Улс төрийн намуудын рейтинг:
Улаанбаатар хотын хэмжээнд 2012 оны УИХ-ын сонгуульд иргэдээс улс төрийн намын төлөө өгсөн саналыг нь авч үзвэл Ардчилсан намын төлөө 35,05%, Монгол Ардын Намын төлөө 24,82%; харин 2013 оны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн судалгааны дүн мэдээгээр Ардчилсан намыг 35,8%, Монгол Ардын Намыг 23,2% нь тус тус дэмжсэн дүн мэдээ байдаг.
Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, эдийн засгийн өсөлт ард иргэдийн амьжиргаанд наалдахгүй, инфляци, долларын ханш хяналтаас гарсан, эрүүл мэнд, уул уурхайн салбар уналтанд орж байгаа зэрэг нөхцөл байдал нь Ардчилсан намын нийгмийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа нь энэ удаагийн судалгааны дүнгээс харагдаж байна. Эндээс Ардчилсан намын рейтинг өнгөрсөн сонгуулиудаар дээд түвшиндөө хүрч ханасан, одоо тэдний удирдлагуудаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас шалтгаалж уруудах төлөв рүүгээ шилжиж байгаа дүр зураг харагдаж байна. Нийгмийн гишүүдийн дунд дээрх төлөв байдал газар авбал энэ нь Ардчилсан намын хувьд аюулын харанга дэлдсэн дохио юм.
Эцэст нь дүгнэж хэлэхэд Улаанбаатар хотод АН-ын нэр хүнд, рейтинг ханасан, цаашид уруудах хандлагатай байгаа нь эрх баригчдын алдаатай бодлого, үйл ажиллагааны нөлөөлөл гэж дүгнэж болохоор байна.
Харин Монгол Ардын Намын нэр хүнд, рейтинг бага зэрэг өссөн нь тэдний сөрөг хүчний үйл ажиллагаа эрчимжсэн гэхээсээ илүү эрх баригчдын нэр хүнд олон түмний дунд хангалтгүй байна.
URL: