Төв банк своп хэлцлээр 73 сая ам. доллар худалдав

1edcb9351f5fe86f77a6976876e4e2ed_LӨнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах саналаас гадна худалдах санал ирүүлжээ.

 Монголбанк 1784.00 төгрөгийн хаалтын ханшаар 16.4 сая ам.доллар худалдсан байна. Юанийн дуудлага худалдаагаар банкууд 24 сая юань худалдан авах санал ирүүлсэн ч Төв банк оролцсонгүй. Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 73.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа  нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

 Б.Заяа montsame


URL:

Сэтгэгдэл бичих