“Жигүүр гранд” групп Ботаникийг базжээ

154a4e2dfde4c4cabig

 

Ботаникийн  баруун талын 110 га талбайд 12-15 мянган айлын зургаан блок бүхий орон сууцтай соёл урлаг, спорт гээд бүхий л төрлийн үйлчилгээтэй нийслэлийн өнгө төрхийг өөрчилсөн томоохон цогцолбор босгохоор төлөвлөж байгаа гэнэ.  Дахин төлөвлөлт нэрээр иргэдийн газрыг илүүчилхээс өөрөөр сонголтгүй болсон барилгын акулуудын хувьд энэ нь аманд орсон шар тос ч гэлээ “хувиарлалт нь шог” байгаа бололтой. Учир нь гуйгаад өгдөггүй зөвшөөрлийг “Жигүүр гранд” групп гуядаад авсан сурагтай.

Сая­хан тус компанийнхан “Чулуутын задгай” ТББ-аар дам­жуулан иргэдийн тархийг угааж, 0.07 га газрыг 120мкв орон сууцаар солино, дээр нь үл хөдлөх хөрөнгийг нь үнэлэн орон сууцны талбайд нэмж өгнө гэх зэргээр газар эзэмшигч 1250 иргэнтэй гэрээ хийгээд амжуулсан гэнэ.

 Ийнхүү “Жигүүр гранд” групп Баянзүрх дүүргийн XII хороон дахь 110 га газрын эзэн суух юм байх.

 

BZD-12-horoo

 


URL:

Сэтгэгдэл бичих