Сайд Н.Батбаяр өдөр, судар харж байж уулзана гэж

44c5a227c7498600bigЭ.БАТ-ҮҮЛ БИШ Х.БАТТУЛГА “ШАНАА” ӨГСӨН ҮҮ-

Хэд хоногийн өмнө Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Засаг даргын орлогч Т.Гантөмөр болон албаны хүмүүсийг өрөөндөө дуудан ажил хэргийн уулзалт зохион байгуулжээ.

Энэхүү уулзалтаар Эдийн засгийн хөгжлийн яам буюу түүний мэдлийн Хөгжлийн банкнаас хот тохижилтын үйл ажиллагаанд зарцуулах ёстой хөрөнгө, мөнгөний асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Та нарт ганц ч төгрөг өгөхгүй” гэж хэлснээр хотын даргатай маргалдахад хүрчээ.

Харин Э.Бат-Үүл “Хоёр сая 900 мянган монголчуудыг барьцаанд тавьж байж авсан “Чингис бонд”, “Самурай бонд”-ын мөнгө дан ганц чиний шийдэж зарцуулдаг хөрөнгө юм уу” хэмээн ихэд уурлаж, Н.Батбаяр сайдад ухамсрын “шанаа өгсөн”  гэсэн яриа гарч байсан юм. Сайд, хотын дарга хоёр хурлын ширээ тойрч хөөцөлдсөнийг бодоход хотын дарга нэлээдгүй уурласан бололтой.

Харин баттай эх сурвалжийн мэдээлснээр Хотын дарга Эдийн засгийн хөгжлийн сайдад “шанаа” өгөөгүй бөгөөд тэд хоорондоо багагүй маргалдсан гэж байлаа. Энэ яриатай зэрэгцэн “фортуна” Н.Батбаярт өөр нэгэн эрхэм ухамсарын “шанаа” өгсөн гэх “бор шувуу” ордноор нисч эхэлсэн юм. Тодруулбал ҮХАА-ын сайд “Женко” Х.Баттулга Эдийн засгийн хөгжлийн сайдтай уулзахаар өрөөнд нь очих үеэр “өдөр, судар харж байж уулзана” гэх утга бүхий зүйл хэлээд уурыг нь хүргэсэн байна. Үүнээс үүдэн “Женко”, “Фортуна”-д ухамсарын “шанаа” өгсөн гэх сурагтай.

Ж.МАРАЛ http://tur.mn/?p=5358


URL:

Сэтгэгдэл бичих