Хоёр нүүрт улстөрийн бодлого: Украйны төрийн эргэлтийн эргэн тойронд

maidaunsХоёр нүүрт улстөрийн бодлого: АНУ-ын Төрийн департаментын орлогч Викториа Нуланд, Украйн дахь АНУлсын элчин сайд Джеффри Пайетт нар Майданы талбай дээр биечлэн очиж хэт даврагч босогчдыг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа эргээд украйны хууль сахиулагчдыг зөөлөн  талхаар дайлахыг оролдож байгаа нь / удалгүй эдгээр зэвсэггүй цагдаа нарыг майдаунчууд галтай шингэнээр цацаж гинжээр ороолгож буудан хороож эхэлсэн билээ!

 

БАРУУНЫ ХОЁР НҮҮРТ УЛСТӨРИЙН БОДЛОГО:

УКРАЙНЫ ТӨРИЙН ЭРГЭЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД

 

Барууны эрх баригчид 1914-1918 онд Дэлхийн I дайныг, 1939-1945 онд Дэлхийн II дайныг яг ингэж хоёр нүүр гарган өдөөн турхирч бусдын цусаар дэлхийн дайн хийж эцэст нь бүх үр дүнг нь завшсан билээ! Тэд яг одоо 1933 он шиг Гитлерийг, фашист нацистуудыг засгийн эрхэнд гарган тавьж тэднийг бүх талаар дэмжин бөөцийлж байна! Та яг одоо Барууны гүрнүүд урьдын аргаараа дэлхийн III дайныг өдөөх гэж оролдож байгааг нүдээрээ харж байна! Шалгаж үзэхгүйгээр ямар ч мэдээлэлд бүү итгэ!!!

 

Украйны нийслэл Киевт гарсан төрийн эргэлтийн эргэн тойронд одоо өрнөж байгаа үйл явдлуудын талаар томоохон ач холбогдол бүхий шинэ мэдээллүүд гарч ирэхийн хирээр шинэ шинэ мэдээллүүдийг энд нэмэх болно. Энд зориуд тэмдэглэхэд, бодит үнэн мэдээллүүдээс гадна их хэмжээний худал ташаа мэдээллүүдийг зориуд тарааж олон нийтийн анхаарлыг чухал зүйлүүдээс холдуулах, энэ бүх төрийн эргэлтийн түүхийг гөрдөж өөрөөр тайлбарлах оролдлогууд их гарч байгаа анхааралдаа авахыг сануулж байна.

 

Худал мэдээ № 1. ОХУлс Крым үрүү цэрэг оруулсан гэж бурж байгаа.

Украйны энэ хямрал цааш даамжирч Крымд байгаа оросын иргэдийн амь нас, эрүүл мэндэд украйны үндсэрхэг үзэлт нацист фашистуудын зүгээс аюул занал учруулвал гагцхүү тэднийг хамгаалах зорилгоор тийш нь Оросын армийн цэрэг оруулах зөвшөөрлийг Ерөнхийлөгч Владимир Путин Дээд Зөвлөлөөсөө авсан хэдий ч тэр энэ эрхээ өнөөдрийг хүртэл эдлээгүй, өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл Крым уруу ОХУлсын нэг ч цэрэг нэмэж ороогүй байгаа. Үүнийг тэнд байгаа гаднын ажиглагчид баталж байгаа.

Харин 1991 онд ЗХУлс задрахад ОХУлсын Хар тэнгисийн флотын 25 000 хүртэлх цэргийн албан хаагчид Крымд байрлаж байхаар улс хоорондын гэрээ хийсэн бөгөөд өнөөдөр 16 000 орчим оросын тэнгисийн цэргийн албан хаагчид тус гэрээний үндсэн дээр Крымд урьдын адил байрласан хэвээр байгаа ажээ.

Үүнийг ашиглаж Киевийн хууль бус, хунт засаглал мөн Барууны “чөлөөт” хэвлэл мэдээллүүд Крым үрүү цэрэг оруулсан мэт худал мэдээллүүд цацаж айлган сүрдүүлж ухуулан сурталчилж байгаа.

 

Худал мэдээ №2 ОХУлс Крымийг хүчээр нэгтгэн авч байна гэж бурж байгаа.

Киевт гаднын дэмжлэг ба дотоодынхоо олигархуудын шууд оролцоотойгоор төрийн эргэлт гарч Украйны засгийн эрхийг зэвсэглэсэн нацистууд булаан авсны дараа тэдний буу тулган байж Дээд Рада-гаараа хүчээр батлуулсан анхны хууль нь орос хэлээр ярьсан, бичсэн хүмүүсийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнд тооцох тухай мөн оросын телевизийн бүх сувгуудыг хаах тухай зэрэг төрөлх хэл нь орос, украйн иргэдийг шахан гадуурхсан хуулиудыг баталсан билээ.

Харин тэгвэл Украйнаас интернэтэд холбогдож байгаа хүмүүсийн 90 % нь орос хэл дээр уншдаг, бичдэг, хайлт хийдэг ба өнөөдөр Украйнд борлогдож байгаа ном, сонин, хэвлэлийн 80% нь орос хэл дээр, гар утасны оператор компаниудаар үйлчлүүлж мессаж илгээж байгаа хүмүүсийн 80%, автомат мөнгөний машинаар үйлчлүүлэгчдийн 80% нь орос хэлийг сонгож ашиглаж байгааг саяхны судалгаар тогтоосон байдаг. Энэ байдал нь дээрхи “хуулиудаар” баруун украйны цөөнх нацистуудын зүгээс барууны дэмжлэгтэйгээр  Украйны нийт хүн амын 80% болох украйны иргэншилтэй орос үндэстнүүдийн эсрэг хавчлага, геноцид явуулж эхэлснийг харуулж байгаа юм.

Ийм хавчлага, геноцидын нөхцөл байдал дунд Өмнөд ба Зүүн Украйны олон хот суурингуудын хүн амын үнэлэхүй олонх нь зэвсэглэсэн тэр дээрэмчдээс хамгаалахын тулд өөрсдөө сайн дурын хамгаалах армиудыг байгуулж байгаа ба мөн ОХУлсаас тусламж дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлж байгаа. Харин крымчуудын хувьд бол Киевт гарсан төрийн эргэлтийг буруушааж хууль бус фашист хунт засаглалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд ард түмний үнэлэхүй дийлэнх нь Майданы тэр хар тамхинд мансуурсан зэвсэгтэй дээрэмчдээс болгоомжилж байгаа, мөн өдрөөс өдөрт улс оронд нь эмх замбараагүй байдал газар авч байгаа, эцэст нь 2004 онд Улбар шар өнгөт хувьсгал гарснаас хойш аж амьдрал нь улам унасаар байхад одоо дахиад барууны украйны нацистууд гаднын тусламжтайгаар төрийн эрхийг нь дахин булаан авсан учир эдгээр төрийн эргэлтүүдээс залхаж байгаа учир Крымийн ард түмний төлөөлөл болох парламент нь Украйны бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнох тухай тогтоол-тунхаглал баталсан юм. Хэрэв 2014 оны 3-р сарын 16-нд иргэд нь үүнийг бүх нийтийн санал хураалтаараа батламжилбал Крымийн бүгд найрамдах улс ОХУлсын бүрэлдэхүүнд бие даасан субъект болон орох санал тавиад байгаа юм. Харин үүнийг ОХУлс яаж хүлээн авах нь дараагийн асуудал юм.

Үүнийг л Киевийн хунт засаглал, Барууны “чөлөөт” хэвлэлүүд “Орос Крымийг хүчээр нэгтгэн авч байна” гэж худал зарлаж хүйтэн дайн явуулж байгааг манай неолибералууд = барууны долдой нар = оросыг үзэн ядагчид сармагчин шиг дуурайн хөөрөн дэвхцэж байгаа нь тэр юм…

 

Худал мэдээ № 3 ОХУлс тусгаар тогтнол, нутаг дэсвгэрийн бүтэн байдлын тухай олон улсын тогтсон журам, эрх зүйг зөрчиж бусдад муу үлгэр үзүүлж байна гэж бурж байгаа.

Ингэж батлах гэж зүтгэж байгаа нь бүүр ч ичгүүр сонжуургүй худлаа гэдэг нь нүдтэй, чихтэй хэний ч хувьд тодорхой байгаа билээ. АНУлс 1776 онд тусгаар тогтносон цагаасаа хойш нийтдээ 220 гаруй удаа бусдын нутаг дэвсгэр үрүү цэргийн хүчээр цөмрөн орж дайн хийж байсан судалгаа, бүхэл бүтэн жагсаалтыг гаргасан байдаг…. 1990 онд ЗХУлс дотроосоо задран Варшавын гэрээний цэрэг улстөрийн блок цуцлагдснаар дэлхий дээр геополитикийн тэнцвэр үгүй болсон билээ. Гэвч үүнээс хойш дэлхий дахин бумбын орон болоогүй харин ч АНУлс ба НАТО-д дэлхийд дангаараа ноёрхож бусад улс үндэстнүүдэд хүч хэрэглэн жанжлахад нь олон улсын эрх зүй хэрэг дээрээ саад болж эхэлсэн юм. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л, 2012 онд НҮБ-ээр нислэггүй бүс тогтоох тухай 1973 тоот тогтоол батлуулчихаад харин өөрсдөө Ливи улсыг агаараас бөмбөгдөн устгаж хууль ёсны ерөнхийлөгчийнх нь амь насыг бусниулсан билээ. Дараагийн ээлжинд Сирийг “төхөөрөхөөр” НҮБ-ээр шалтаг хийх тогтоол батлуулж дайран орох гэхэд нь ОХУлс, БНХАУлс олон улсын эрх зүйн хэм хэмжээг хамгаалж хориг тавьж сирийн ард түмнийг түр ч гэсэн үхэл сүйрлээс аварсан билээ….

Иймд өнгөрсөн 23 жилийн турш тэд хэрэг дээрээ олон улсын эрх зүйг бүх талаар аажмаар үгүйсгэж зөвхөн өөрсдөд нь ашигтай, тэдэнд хонжоотой бол дэлхийн улс орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг шууд л гар нийлэн үгүй хийж дэвсэлж ирсэн билээ. Зөвхөн XXI зууны эхний 13 жилд гэхэд л хичнээн олон улсын тусгаар тогтнолыг, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эвдэн бусниулсныг дэлхий дахин харж байгаа. Үүнд Афганистан, Ирак, Серби, Тунис, Йемен, Судан, Египет, Ливи, Сири гээд цааш үргэлжлэнэ… Энэ бүх түрэмгийллийн гол сэдэл нь юуны өмнө энэ дэлхий дээр дангаар жанжилж байх гэсэн хэнээрхэл бөгөөд мөн эдийн засгийн, бүр тодорхой хэлэх юм бол цаасан мөнгө – доллар болон еврогийн ноёрхлыг цаашид хадгалж байх, энэ цаасан мөнгөөрөө  дэлхийн бусад бүх улс орнуудаас хүн хүч, байгалийн нөөц баялагийг нь маш хямд авч хэрэглэж өнөөгийн тансаг хэрэглээгээ хадгалж байх гэсэн зорилготой нь цаагуураа уялдаж байдаг… Тэгэхээр ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл гэдэг бол өнөөгийн Барууны баян тансаг хэрэглээтэй бараг холбоогүй, даяар эзэрхийллийнх нь халхавч төдий юм!

 


Fuck The EU! – Европын Холбоо …. руу тонил! гэж АНУлсын дээд албан тушаалтан Европын Холбоо түншийнхээ тухай хэлж байна.

Энэ яриа 2-р сарын 11-ны орчимд, өөрөөр хэлбэл Киевт төрийн эргэлт болоогүй байхад болсон бөгөөд энэ ярианы үеэр Төрийн департаментын орлогч Викториа Нуланд ба АНУлсаас Украйнд суугаа элчин сайд Джеффри Паейт хоёр Майданы босогчдын хүчээр Украйны хууль ёсны төр засгийг нь түлхэн унагах, дараа нь байгуулах Украйны ирээдүйн засгийн газрын сайд нарын бүрэлдэхүүний тухай хоорондоо хэлэлцэж энэхүү “ардчилсан” ЗГазрын  ерөнхий сайдын асуудал дээр өөрсдийн тавиул Яценюк дээр тогтож байгааг тэдний энэ ярианаас сонсож болно.

Ер нь 1990 оноос хойш Польш болон Балти орчмын 3 “тусгаар тогтносон” улс – Литва, Латви, Эстони зэрэг “эрх чөлөөтэй болж ардчилсан” улсуудын төрийн дээд албан тушаалтнуудыг чухамдаа америк-англичуудын ил далд заавар тушаалаар томилж зарим тохиолдолд бүр польш латви гаралтай америкийн иргэдийг авчирч шууд ерөнхий сайдаар томилуулж засгийн газруудыг нь байгуулж ирснийг энд сануулахад илүүдэхгүй буй заа! Харин энэ бүх хугацаанд эдгээр улс орнуудын эдийн засаг бүрэн сүйрч хүн ардынх нь амьдралын түвшин эрс унаж улс нийгэм нь гүн гүнзгий гажуудал, уналт хямралд орж одоо барууны банкуудын өмнө асар их өрөнд унасан байгаа нь хэн ч маргашгүй бодит байдал билээ.


 

АНУлсын Executive Intellegency Reveiw хэвлэлийн газрын редактор Майкл Биллингтон энэ талаар мэдэгдэл хийхдээ “Украйны хууль ёсны төр засгийг түлхэн унагахад АНУлс бүх талаар дэмжиж тусалсан бөгөөд мөн өнөөгийн хууль бус ба нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй хунт засгийг нь дэмжиж хамтран ажиллаж байгаагийнх нь төлөө Барак Обамад илтгэл үзүүлэх эсэх асуудлыг /импичмент/ авч үзэж шийдэх ёстой” гэж үзэж байна.

“Ингэчихээд тэд одоо болохоор ОХУлсыг Украйны дотоод хэрэгт оролцож байна гэж буруутгаж байгаа нь онцгой жигшүүртэй сэтгэгдэлийг төрүүлж байгаа юм. Ялангуяа Төрийн департаментын орлогч Викториа Нуланд Украйн дахь АНУлсын элчин сайдтайгаа утсаар холбогдож Украйны ард түмний сонгож байгуулсан хууль ёсны төр засгийг нь түлхэн унагах тухай ярьж хэлэлцэж байгааг нь сонссоны дараа бол энэ бүхэн бүүр ч онцгой жигшүүртэй байгаа. Энэ бол ой гутам, жигшүүрт гэмт хэрэг юм. Зөвхөн ганц энэ баримт л Обамад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг тавихад хангалттай үндэслэл шүү дээ” гэж тэрээр анхааруулж байгаа.


 

Украйны албан ёсны ерөнхийлөгч Виктор Янукович Барак Обамагийн засгийн газрын энэхүү үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхийг хүсч АНУлсын Конгресс ба Дээд Шүүхэд хүсэлт гаргах болсон байна. АНУлсын Үндсэн хуулинд заахдаа аливаа улсын төр засгийг зэвсгийн хүчээр булаан авахад тусламж дэмжлэг үзүүлэх, мөн хууль бус хүлээн зөвшөөрөгдөөгүй засгийн газартай хамтран ажиллахыг хориглосон байдаг байна. Гэвч энэ бүхнийг зөрчиж Украйны хууль ёсны төр засгийн тэргүүн, засгийн газрыг хууль бусаар зэвсгийн хүчээр түлхэн унагахад 5 тэрбум долларын “тусламж” үзүүлж одоо засгийн эрхийг ингэж хууль бусаар булаан авсан, зөвхөн зэвсгийн хүчээр тогтож байгаа – нацист хунт засгийг нь далдаас удирдаж тэдэнд зээл өгч санхүүжүүлж байгаа! Харин үүнийгээ нуун далдлахаар тархи угаалт – мэдээллийн дайныг хүчтэй явуулж байна.

 


 Майданчуудыг өөрсдийнх нь лидерүүд араас нь буудуулж алж байсан байна

Украйнд биечлэн очиж Майданы ардчилагчдыг дэмжээд буцсан Эстонийн гадаад хэргийн сайд Урмас Пает Европын Холбооны гадаад хэргийн дээд комиссар Кэтрин Эштон /зураг дээр/-той утсаар ярьж түүнд байдлыг илтгэснийг Украйны тусгай алба замаас нь чагнаж энэхүү аудио бичлэгийг дэлхийн олон нийтэд дэлгэн илчлээд байна. Ийм яриа үнэхээр болсныг эстонийн сайд Урмас Пает өөрөө баталсан бөгөөд харин ямар нэг нэмэлт тайлбар хийхээс татгалзсан байна…. Майданы ерөнхий эмч гэгдэж байсан Ольга Богомолец алагдсан хүмүүсийн талаар Урмас Паетад мэдээлэхдээ тэнд алагдсан хүмүүс бүгд нэг маягаар – чухамдаа араас нь буудаж байсан  мэргэн буучдын суманд алагдсан болохыг ярьж байсан байна. 

 

Энэхүү хоёр эрхмийн ярианы хамгийн чухал хэсэг бол Украйны хэв журам сахиулагч “Беркут” тусгай тасгийн цагдаа нар болон Майданы ардчилагчдыг чухам хэн буудан алсан тухай яриа юм. 2014 оны 2-р сарын 20-21-ны үймээн самууны үеэр Майданы ойролцоо гудамжуудад сөргөлдөгч хоёр талаас нэгэн зэрэг олон хүмүүсийг буудан алсан ба харин эдгээр мэргэн буучдыг Майданы ардчилсан лидерүүд болон зохион байгуулагчид нь өөрсөдөө хөлсөлсөн болохыг Урмас Пает энэхүү яриандаа дурьдаж ийм мэдээлэлд ихэд санаа зовж байгаагаа хатагтай Эштонд хэлж байсан явдал юм.

Урмас Пает “Шинэ эвсэлийнхэн энэхүү үйл явдлуудыг мөрдөн шалгахыг хүсэхгүй байгаа ба одоогоор энэ мэргэн буучдын ард Янукович биш харин эвслийнхэн өөрсдөө, тэдний хэн нэгэн нь зогсож байгаа нь улам бүр тодорхой болсоор байна”. Мөн “хэрэв энэ мэдээлэл цааш гадагш тархвал энэ нь эвслийн нэр хүндийг шууд унагана” хэмээн болгоомжилж байгаагаа түүнд илэрхийлсэн байна.

 

Барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр үүнийг огт ярихгүй байсан боловч ийм мэдээлэл нэгэнт тархсан, гарцаагүй болох нь тодорхой болсон тул аргагүй байдалд орж ярьж эхэлсэн бөгөөд одоо Европын Холбоо, НҮБ-ийн зүгээс энэ явдлыг мөрдөн шалгахыг Киевийн хунт засгаас “шаардаж” эхлээд байна!

 

ТВ-ийн мэдээнүүдээр үзүүлэхгүй Майдан 1 хэсэг

ТВ-ийн мэдээнүүдээр үзүүлэхгүй Майдан 2 хэсэг


Жич: “Чөлөөт зах зээл” гэгч мөнгөний шуналын “буян”-аар авилгалдаа чөлөөтэй живсэн төр засгийнх нь эсрэг ядуурч туйлдсан гэнэн олонхийг турхирчихаад дараа нь үл мэдэгдэх мэргэн буучдаараа далдаас гал нээлгэж хоёр талаас нь хүмүүсийг хороох замаар үймээн самуун, сөргөлдөөнийг улам гааруулж дэвэргэж байгаад засгийн эрхийг нь өөрсдийн бүр эрс тэс шинэчлэгчид – тавиул хүүхэлдэйнүүдээрээ дамжуулан булаан авах энэ аргыг Гүрж, Киргиз, Тунис, Йемен, Ливи, Египет, Сири зэрэг улсуудад амжилттай хэрэглэсэн билээ.

ОХУлсад сууж байсан АНУлсын элчин сайд асан Джек Мэтлок Крымийн нутаг дэвсгэр үрүү хууль ёсны төр засгийнх нь тусламж гуйж тавьсан хүсэлтээр цэргээ тийш нь оруулж тэндэхийн иргэдийг хамгаалах шаардлага гарч болзошгүй тухай Оросын талын мэдэгдлийг “санаанд багтамгүй түрэмгийлэл” гэж нэрлэсэн, өнөөгийн АНУлсын төрийн нарийн бичгийн дарга Джон Керригийн тэр мэдэгдлийн талаар өөрийн санал бодлоо хэлж байр сууриа илэрхийлснийг Russia Today суваг онцолж байна.

Америкийн энэ дипломат “АНУлс одоо тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай бусдад зааж лекц уншиж байгааг нь дэлхий дахин үзэхдээ бусад улсуудын ийм эрхийг хүлээн зөвшөөрдөггүй мөртлөө өөрсдөө ер бусын онцгой бүрэн эрхтэй гэж батлахыг оролдож байгаа хэрэг хэмээн хүлээн авч болох юм” гэж бичиж байна.

Тэрээр цааш нь “АНУлсууд зөвхөн өөрийнх нь эрх ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд л улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай яриа өддөг гэж оросууд үндэслэлтэйгээр баталж чадах билээ. Америкийн засгийн газруудын үйлдэж ирсэн түрэмгийллүүдийн жагсаалтыг харвал хэрэв түүнд өөрт нь ашигтай байвал ямар ч улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үл хэрэгсдэг гэдгийг харуулж байгаа. Америк НАТО-гийн холбоотнуудтай хамтарч Сербийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эвдэн бусниулж эхлээд Косовог таслан байгуулж дараа нь түүнийг тусгаар тогтносон улс гэж зарлаж хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Үүнээс гадна Суданаас Өмнөд Суданыг салгаж, Эфиопиос Эритерийг таслаж мөн Индонезоос Өмнөд Тиморыг салган тусгаарлахыг дэмжиж тусалсан. Иймээс Крымийн тусгаар тогтнолын тухайд ярих юм бол, АНУлс Норьегаг баривчлахын тулд гэсэн шалтагаар Панам уруу дайран орсон, мөн америкийн хэсэг иргэдийг, хэн ч барьцаалахыг оролдоогүй байхад, тэднийг барьцаанд авахаас сэргийлж байна гэж Гренада руу цэргийн хүчээр цөмрөн орсон, бас Саддамд үй олноор хөнөөх зэвсэг бий гэсэн худал шалтгаар Ирак уруу дайран орсон ба одоо ч дэлхийн олон улс орны зэвсэггүй энгийн хүмүүс үрүү өөрийн дронууд – алсын удирдлагатай онгоцноос пуужингаар харваж байгааг бидэнд оросууд сануулж чадна шүү дээ” гэж америкийн энэ нэрт дипломатч блогтоо бичиж байна.

“Өөрөөр хэлэх юм бол Америк өөрөө ийм байж одоо тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай лекцүүдийг бусдад уншиж байгаа нь хоёр нүүр гаргаж байгаа инээдэмтэй хэрэг бөгөөд үүнийг дэлхий дахин үзэхдээ бусад улсуудын ийм эрхийг хүлээн зөвшөөрдөггүй мөртлөө харин өөрсдөө бол ер бусын онцгой бүрэн эрхтэй улс гэж батлахыг л оролдож байгаа хэрэг хэмээн хүлээн авч болох юм” гэж тэрбээр дүгнэж байна.

RT цааш нь АНУлс сүүлийн 30 жилийн турш бусад улс орнууд уруу цэргийн хүчээр дайран орж ардчилсан жагсаалтыг толилуулж байгаа.

Эх үүсвэр: http://russian.rt.com/article/23521

Жич: Дипломатч Джек Мэтлокийн бичсэн сүүлчийн ном “Хэт гүрний зэрэглээнүүд: Хэрхэн хоосон үлгэрүүд ба алдаатай үзэл суртлын тавилууд Америкийг мухардалд оруулсан тухай ба хэрхэн бодит байдалдаа эргэж орох вэ” гэсэн нэртэй. Энэ номыг 2009 онд Йелийн Их сургуулийн хэвлэлийн газар хэвлэж гаргасан байна.

АНУлсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Рон Пол бол АНУлсын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байсан, өнөөгийн нэр хүндтэй улстөрчдийн нэг билээ.

Тэрээр Крымийн талаар ОХУлсын баримталж байгаа бодлогыг шүүмжилж эсэргүүцэж байгаа өнөөгийн АНУлсын засаг захиргааны явуулж байгаа бодлогыг ойлгохгүй байгаагаа илэрхийлж “Ер нь аливаа улсын тусгаар тогтнолыг зөрчиж байгаа тухай ярих эрх бидэнд бий гэж үү? Харин тэгвэл бидний эвдэн бусниулсан Иракын, Афганистаны, Йемений, Хойд Африкийн тусгаар тогтнолыг яах болж байна вэ? Бид чинь байнга бусдын хэрэгт хошуу дүрж байдаг шүү дээ – Пакистанд манай алсын удирдлагатай нисэх аппаратууд одоо ч ниссээр байгаа, дэлхий даяар 130 улс оронд манай 800 цэргийн бааз одоо байрлаж байгаа шүү дээ. Иймээс надад ингэж хоёр нүүр гаргах нь таалагдахгүй байгаа. Бид нар бусдад ямар нэг юм байнга цэцэрхэж номлож байдаг ч харин ар хударгаар нь яг энэ үеэрээ ямар нэг шалтгаанаар усыг нь сэмхэн булингартуулж байдаг шүү дээ” гэж мэдэгдээд байна!

Украйны Аюулгүй Албаны дарга асан Александр Якименко Майдан дээр өнгөрсөн өдрүүдэд юу болж өнгөрсөн тухай ярилцлага өгсөн байна.

1. Киевийн Филармонийн байшин дотроос/дээрээс Майдан талбай дээрхи босогчид уруу болон “Беркут”-ын хэв журам сахиулагч цагдаа нар руу мэргэн буучид гар нээсэн юм. Тэд автомат буугаар зэвсэглэсэн байсан бөгөөд эхлээд цагдаа нар руу галлаж босогчдыг дэмжиж байснаа цагдаа нар ухарч эхлэнгүүт босогчид уруу галлаж алж байсан ажээ. Нийт 100-аад хүн амь үрэгдсэн…

Майданы лидерүүдийн хөлсөлсөн мэргэн буучид сөргөлдөгч хоёр талын хүмүүсийг хоёуланг нь буудан хороож байсан байна!

 

2. Энэ барилгыг тэр үед Майданы комендант гэгдэж байсан, одоо Украйны хунт засгийн аюулгүй байдлын дарга гэж өөрийгөө өргөмжилсөн Парубий гэгч мэдэлдээ байлгаж хариуцаж байсан байна. 2-р сарын 20-нд хаанаас ч юм гэнэт гарч ирсэн үл мэдэгдэх мэргэн буучдын эхний давалгаа дууссны дараа энэ байшингаас тусгай хувцас хэрэгсэл өмссөн 20-иод хүн мэргэн буучдын буугаа хийдэг тусгай цүнхтэй гарч явсан ба мөн тэд оптик тусгалтай АКМ буунууд авч гарахыг ойролцоо байсан майданчууд, өөр олон энгийн хүмүүс тэдний дунд тусгай ажилтнууд ч харсан байна.

Энэ бүхнийг украйны нацист фашистуудын “Свобода” /Эрх чөлөө нэртэй/ хөдөлгөөнийхөн, Кличкогийн “Удар” намынхан, мөн үндсэрхэг үзэлтнүүдийн Батькивщина  намынхан ч өөрсдөө бас харсан байна

 

3. Энэ болон ойролцоо бусад барилгууд дотор байрлаж Майданы босогчдыг болон цагдаа нарыг нэгэн зэрэг галлаж алж байсан тэр үл мэдэгдэх мэргэн буучдыг илрүүлж цэвэрлэж өгөхийг хүсч Майданы босогчдын гол хүч Правий сектор, Свобода-нийхны төлөөлөгчид өөрсдөө Украйны Аюулгүй албанд хандаж Альфа тусгай багийг ирүүлэхийг шаардаж байсан байна. Гэвч Майданы босогчдын комендант Парубий ийм боломж олгоогүй ажээ.

Энэ бол Майданы гэнэн босогчид тэдний лидерүүд нь болон тэдний ард зогсож санхүүжүүлж байсан тэр гадаад, дотоодын хүчнүүд тэднийг өөрсдийг нь намнуулж цус урсгахаар мэргэн буучдыг хөлсөлсөн байсныг мэдэхгүй байсныг харуулж байгаа юм.

 

4. Тэнд хуучин Югославиас болон бусад улсуудаас ирсэн хөлсний мэргэн буучид байгаа тухай мэдээллүүд тусгай албаны шугамаар ирж байсан аж. Парубийг цаанаас нь украйны олигархууд чиглүүлж удирдаж байсан ба харин нэр бүхий энэ хэдэн олгигархуудыг Америкийн элчин сайдын яамнаас шууд удирдаж байсан байна. Тэр олигархууд АНУлсын элчин сайдын яаманд бараг өнждөг байсан тухай мэдээллүүд тусгай албаны шугамаар ирж байсан ажээ.

“Америкчууд болон олигархуудын гол зорилго бол тэдний Украйны ерөнхийлөгчтэй хийж байсан хэлэлцээрийг аль болох сунжруулах, Оросоос зээл тусламж авахыг нь хүлээж цаг хожиж байгаад харин дараа нь Янукович ерөнхийлөгчийг түлхэн унагаж солих замаар Оросын мөнгийг ашиглаж Украйныг Европын Холбоонд нэгтгэх явдал байсан юм” гэж Украйны тусгай албаны дарга Якименко ярьж байна.

 

5. Гэвч Украйнаар дамжин Европын Холбоо, ОХУлс хоёр нэг тал болохыг ганцхан АНУлс л хүсэхгүй байсан” гэж тэрээр баталж байна.

Европын Холбоо Украйныг албан ёсны бүрэн эрх гишүүнээ болгох биш ээ, харин холбоотон гишүүн гэдэг хагас статустай, бодит байдал дээр хямд ажиллах хүч, түүхий эдийн нийлүүлэгчээ болгож мөн борлуулалтын зах зээлээ болгон хувиргах замаар колонио болгох гэрээнд гарын үсэг зуруулах гэж хичээж байсан ба энэ гэрээ нь эхнээсээ англи хэл дээр байсан ба үүнийг ойлгох битгий хэл, барааг нь хараагүй байж энэхүү гэрээнд гарын үсэг зурах ёстой гэж майданчууд эхэн үедээ шахаж шаардаж байсан билээ.

 

Гэвч тэдний “ялалт” Украйныг нэг мөсөн залгих гэсэн АНУлсын ашиг сонирхолд саад болж байгаа… Украйны асуудал дээр Барууны нэгдмэл байр суурьт том ан цав үүсч ЕХолбоо өөрийн ашиг сонирхлыг, АНУлс өөрийн байр эрх ашгийг юуны өмнө эрхэмлэж байгаа нь тодорхой….

 


 

Баруун түүний дотор Европын Холбооны /ямар ч хариуцлагагүй мэдэгдэл үйлдэл хийгээд сурчихсан улстөрчид нь биш ээ/ харин ажил хэрэгч хүмүүс, аж үйлдвэрлэгчид, санхүүчид, эдийн засагчид нь АНУлсын эрх баригчдын шахалтаар Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах бараг боломжгүй гэдгээ янз бүрийн хэлбэрээр мэдэгдээд байгаа. Учир нь өнөөгийн эдийн засгийн хямралын энэ нөхцөл байдлыг арай хийж тогтоон барьж байгаа тэд тооцоо хийж үзээд өөрсдөө олон талын илүү их алдагдалд орох нөхцөл байдалд хэдийнэ орсноо хүлээн зөвшөөрөөд байгаа. Энэ сүржигнэл эцэст нь далайж далайж … визийн асуудал мэтийн зүйл дээр л буух болов уу.

 

ОХУлс хариуд нь газрын тос, байгалийн хийн борлуулалтын зах зээлээ /учир нь доллар евро бол цаасан мөнгөн тэмдэгт төдий бөгөөд харин газрын тос байгалийн хий бол бодит үнэт баялаг юм!!!/ аль хэдийнээс янз бүрийн санал тавиад байгаа Хойд ба Зүүн Өмнөд Азийн зах зээл үрүү хандуулах, үүссэн энэ байдлыг ашиглаж доллар еврогийн эргэлтээс аажмаар гарахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээллүүд гараад байгаа. Харин Оросын талын ийм үйлдэл нь гагцхүү доллар одоохондоо дэлхийн нөөцийн валютын статустай байгаа дээр тогтнож байгаа Америкийн жанжлалыг эгшин зуур нэгэн мөсөн булшлах нигууртай …

 


 

ХБНГУлсын Кlagemauer TV үзүүлж байна: Украйны хунт засгийн газрын тэргүүн Яценюк бол Америкийн тавиул ! Албан ёсны мэдээ!!!

Орчуулга.

Украйнд болсон зэвсэгт төрийн эргэлтийн дараа ерөнхий сайд гэж өөрийгөө өргөмжилсөн Арсений Яценюк үнэн хэрэг дээрээ Америкийн болон түүний холбоотнуудын тавиул хүүхэлдэй нь юм.

 

Яценюк болон түүний хамсаатнуудын албан ёсны вэб сайтан дээр Украйнд болсон төрийн эргэлтийг зохион байгуулахад гадна дотнын чухам ямар хүчнүүд гар бие оролцсон болох нь тодорхой байгаа. Тэдгээрээс зармийг нь тодруулбал:

1. Black See Trust гэдэг байгууллага бол АНУлсын эрх ашгийг зүтгүүлж нөлөөлөх зорилго бүхий сан юм.

2. Chatam house бол олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Британийн сүлжээ байгууллага бөгөөд түүнийг Рокфеллерийн Сан, Билл Гейтс, НАТО, Европын Холбоо, Германы Конрад Аденаурын Сан зэрэг байгууллагууд санхүүжүүлдэг.

3. НАТО-гийн нэг салбар – Украйнд зориулж тусгайлан байгуулсан НАТО-гийн мэдээлэл ба баримт бичгийн төв гэдэг нэртэй байгууллага.

4. National Endowment fot Democracy (NED) бол бусад улс орнуудыг барууны тэдэнд зориулсан стандартаар ардчилах зорилготой, АНУлсын Засгийн газар санхүүжүүлдэг байгууллага юм.

 

Хэрэв махчлан орчуулбал “Ардчилалд оруулах үндэстний хувь нэмэр” гэдэг нэртэй энэхүү байгууллагын явуулах үйл ажиллагааны хэлбэр, үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан Аллен Вейнштейн хэлэхдээ “Өнөөдөр бид нарын NED-ийн тусламжтайгаар явуулж байгаа энэ ажлын үлэмжхэн хэсгийг одоогоос 25 жилийн өмнө Тагнуулын Төв Газар нууцаар хийдэг байсан [тагнуулын] ажиллагаа юм шүү дээ” гэж өөрсдийнхнийхөө дунд сайрхан мэдэгдэж байсан ажээ! Энэ бол ийм үйл ажиллагааг одоо засгийн газрын бус олон нийтийн байгууллага гэдэг нэрийн доор улайм цайм явуулах болсныг хэлж байгаа хэрэг юм!

 

Харин одоо манайд ийм байгууллагуудын 99%-ийг нь гаднын элдэв сан, бусад байгууллагууд санхүүжүүлж байгаа!! Иймээс “хэн мөнгийг нь төлж байгаа, тэр хөгжмөө захиалдаг” гэдэг зарчмаар гаднын энэ санхүүжүүлэгч байгууллагууд эдгээр засгийн газрын бус – ашгийн бус – олон нийтийн гэгч байгууллагуудын халхавчин доор тэдэнд тусгай үүрэг даалгаварууд өгч заримдаа төсөл хариуцуулж тэд нар нь Монголд тусгай ажиллагаа явуулдаг – дотоодоос шаардлагатай мэдээ цуглуулдаг – харийн явуулга үзэл суртлыг энд зүтгүүлдэг – нийгмийн уур амьсгалд нөлөөлөх лобби явуулдаг – мөн ховлодог гэсэн үг юм!!!

 

Украйны хунт засаглалын тэргүүн гэгдэх Арсений Яценюкийн хамтрагчдын жагсаалтанд Америкийн гадаад хэргийн яамны лого харагдаж байна! Эндээс харвал Яценюк Украйны ард түмний ашиг сонирхлыг бус харин Барууны эдгээр бүлэглэл хүчнүүдийн эрх ашиг сонирхлыг л цаашид илэрхийлсээр байх нь хэнд ч тодорхой байгаа юм.

 

Энэхүү мэдээллийг цааш нь аль болох олон хүмүүст хүргэнэ үү.

 


 

Өнгөрсөн мягмар гаригт, 3-р сарын 11-нд ХБНГУлсын холбооны улсын 2-р сар сувгаар улстөр-хошин шогийн “Тэнэглэл” нэртэй нэвтрүүлэгээр Украйнд болсон төрийн эргэлтийн сэдвийг сонгож Майданы гадаад болон дотоодын “ардчилагчдыг” нь илчлэн шоолон даажигнасан байна.

Энэ нэвтрүүлэг өөрөө герман хэл дээр байгаа, орос хэл дээрхи орчуулгыг youtube тоглуулагчийн caption дотроос идэвхижүүлж болно….

 


 

ХБНГУлсын парламентын сөрөг хүчин Украйны төрийн эргэлтийг, засгийн эрхийг булаан авсан байгаа фашистуудыг буруушааж нүүр буруулж байна!

ХБНГУлсын парламентын Зүүний хүчний фракцын лидер Грегор Гизи:

- …. Меркель Та одоо [Крымийн] энэ бүх нийтийн санал хураалтын ажиллагаа [Украйны] Үндсэн хуультайгаа зөрчилдөж байгаа гэж ярьж байгаа тань намайг үнэхээр гайхшруулж алмайруулж байна.

- Таны хувьд Украйны Үндсэн хууль нь тэгвэл хэзээ хүчин төгөлдөр үйлчлээд байдаг, харин хэзээ үйлчлэхээ больчихдог юм бэ? Энэ талаар Та нэг байр суурьтай болооч! Ерөнхийлөгч [Янукович]-ийг огцруулахад Та энэ Үндсэн хууль нь үйлчлэхгүй гэж байсан шүү дээ, харин одоо Крымийн бүх нийтийн санал хураалтын асуудал дээр болохоор гэнэтхэн үйлчилнэ гэж ярьж байна шүү дээ!?? Та ингэхэд Украйны Үндсэн хуулийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа юм уу, аль эсвэл түүний зарим нэг [Танд болон таны цаад түншүүдэд хэрэгтэй байгаа] заалтуудыг л хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа юм уу, та үүнийгээ тодорхой хэлээч! Аль нэг байр суурийг нь баттай эзлээч!

 

- Хатагтай Меркель! Одоо [Та нарын дэмжээд байгаа ардчилсан] Украйны шинэ ерөнхий сайдын орлогч, батлан хамгаалахын сайд, хөдөө аж ахуйн сайд, байгаль орчны сайд, ерөнхий прокурор бүгдээрээ фашистууд байгаа шүү дээ. Украйны Аюулгүйн зөвлөлийн шинэ тэргүүн нь хүртэл “Свобода” – Эрх чөлөө гэсэн нэртэй фашист намын дарга байгаа. Энэ фашистууд Украйны шинэ засгийн газарт илт давамгайлж тэд бүр хүчний байгууллагуудыг нь толгойлж байна….

 

- Харин фашистууд засгийн эрхийн бүр өчүүхэн хэсгийг булаан авсан байсан ч тэд хэзээ ч үүнийгээ сайн дураар буцаан өгч байгаагүй юм шүү! Герман улс өөрийнхөө гунигт түүхэн туршлагад тулгуурлаж энэ нөхцөл байдалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах ёстой биш үү!

 

АНУлсын явуулж байгаа ОХУлсад эдийн засгийн хориг тавих бодлогыг холбоотны хувьд дэмжихээс өөр аргагүй байдалд байгаа ХБНГУлс Оростой хийдэг худалдаанаас нэг жилд олдог 30 тэрбум доллараа алдаж 300 000 ажлын байраа цомхотгоход  хүрээд байгаа…


 

 

 

 

Болор инфо


URL:

Сэтгэгдэл бичих