Түргэн уур

1619497_814113108617492_690261526_nТүргэн уур:

Нэгэн шавь Зэн мастер Банкэйгээс(1622-1693): “Багшаа би их түргэн уур хилэнтэй. Үүнийг хэрхэн болих вэ?” гэж асуухад

Банкэй: “Сонирхолтой л юм.. Алив надад түүнийгээ үзүүлдээ?” гэхэд

“Би яг одоо танд харуулж чадахгүй нь…,” гэж шавь хариулав.

“Хэзээ чи надад үзүүлж чадах юм?” хэмээн Банкэйг асуухад

“Гэнэт гарч ирдэг юмаа багшаа…,”

“Тэгвэл наадах чинь чиний ‘Мөн чанар’ лав биш байна. Хэрвээ тэр чиний төрөлх ‘Мөн чанар’ байсан бол чи хэдийд ч надад үзүүлж чадах байсан. Чамайг төрөхөд чинь байгаагүй. Эцэг эхээс чинь ирээгүй. Олдмол зан чанар болж таарах нь тиим үү? Үүнийг сайтар тунгаан бодож үз. Ахиж тэр уур хилэнгээ гараад ирвэл түүнийг тэсч чадахгүй болоод зугттал нь өөрийгөө модоор цохиж байхыг чамд зөвлөе.” хэмээсэн гэдэг.


URL:

Сэтгэгдэл бичих