Испанийн сэргэлт, Италийн уналт үргэлжилсээр
Европын хөлбөмбөгийн холбооны клубуудын шинэчилсэн чансаа гарлаа. Сүүлийн нэг жил Испанийн “Барселона” тэргүүлж байгаа бол өнгөрсөн сард Германы “Бавари Мюнхен” хоёрдугаар байранд орж ирсэн байна. Харин эхний аравт Испанийн “Реал Мадрид”, “Атлетико Мадрид”, “Валенсиа”, Английн “Челси”, “Ман.Юнайтед”, “Арсенал”, Португалын “Бенфика”, “Порту” багууд жагссан юм. Энэ сард Итали, Францын нэг ч баг дээгүүр бичигдээгүй нь сонирхол татаж байна. Парис хотын “ПСЖ” сүүлийн хоёр улиралд “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд шалгарсан ч эхний аравын гадна үлджээ. Италийн клубуудын хувьд 2010 онд “Интер Милан” цом авснаас хойш “Скудота Азурра”-гийн баг дээгүүр шатанд шалгарч чадаагүй аж.
М.Золбаатар
URL: