Цагдаагийн офицер залилангийн хэрэгт холбогджээ
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын жижүүрийн офицер Э нь бусдаас 1.9 сая төгрөг залилан авсан хэрэгт холбогдсон байна.
Түүнд мөнгө өгч залилуулсан гэх хүн нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ө.З гэдэг эмэгтэй гэнэ.
Сэжигтэн Э нь түүний дүү болох Ө.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийг албан тушаалаа ашиглан нааштайгаар шийдвэрлэж өгнө хэмээн 1.9 сая төгрөг авсан аж.
Үүнийг нь Ө.З болон бусад гэрч баталж байгаа бөгөөд тэрбээр “Миний дүүгийн хэргийг нааштай шийдвэрлэж өгөөч” хэмээн мөнгө өгсөн байна.
Энэ хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх рүү дахин хянуулахаар буцаажээ.
Ер нь хээл хахуулийн хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэгдэхэд нэлээд хүнд болжээ. Учир нь өнөөгийн хуулиар өгсөн авсан хоёуланг нь шийтгэдэг тул хэргийн бодит үнэнийг тогтооход ихээхэн бэрхшээл учруулдаг аж.
URL: