Палестин улс олон улсын конвенцуудад нэгдэх өргөдөл гаргажээ

6aafcd2805dccb33big2-ны өдөр Палестин улс олон улсын 15 конвенцод нэгдэх зорилготой ерөнхийлөгч Аббасын гарын үсэг бүхий өргөдлийг НҮБ-д албан ёсоор өргөн барьжээ.

1-ий орой Аббас хэвлэлийн бага хурал яаралтай хуралдуулж, Палестин улс НҮБ, олон улсын конвенцын гишүүн болох үйл явцыг 8 сар зогсоосныг албан ёсоор дуусгавар болгож, Израиль улс Палестиний үлдсэн хоригдлуудыг суллах гэрээг зөрчсөн явдалд хариу барьж буйгаа илэрхийлэв.

2-ны өдөр Палестины ГХЯ мэдэгдэл гаргаж, Палестин улс олон улсын конвенцод нэгдэх албан ёсны 15 өргөдлийг НҮБ-ын дундад дорнодын энхийн үйл явцын тусгай зохицуулагч Роберт Серри болон Европын холбооны албаны хүнд өргөн барьсан тухай мэдэгдсэн юм.

2-нд НҮБ-ын төлөөлөгч, НҮБ-ын дундад дорнодын энхийн үйл явцын тусгай зохицуулагч Роберт Серри Палестин улсын олон улсын конвенцуудад нэгдэх өргөдлийг хүлээж авсныг нотолсон байна.
\Ц\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих