Говь-Алтай аймгийн Засаг дарга хачирхалтай захирамж гаргаж олныг гайхашруулав
Говь-Алтай аймгийн хэд, хэдэн сумын 90 жилийн ойн баяр тохионо. Ойн баяраа тохиолдуулан тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нэгэн хачирхалтай шийдвэр гаргасан нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр А79 тоот захирамжаараа Говь-Алтайн сумдын 90 жилийн ойд зөвхөн тус аймгийн харьяат бөхчүүд барилдаж, мөн нутгийн уугуул иргэний морь уралдах ёстой гэж зарлигджээ. Өөрөөр хэлбэл тус аймгийн сумдын 90 жилийн ойн баярын наадамд өөр аймгийн гаралтай бөх, морь оролцохгүй гэсэн үг юм.
Харин олон нийт түүний уг шийдвэрийг шүүмжилж байгаа аж. Монгол бөхчүүд эртнээсээ өөр аймаг хошуунд очиж наадамлаж ирсэн уламжлалтай. Морины уралдааны хувьд ч ялгаагүй. Ингэж байж л туршлага сууж, цааш хөгжих боломжтой болдог. Ер нь аливаа тэмцээн уралдааны бичигдээгүй хууль энэ.
Гэтэл Засаг дарга О.Амгаланбаатар даяарчлагдсан нийгэмд байж боломжгүй шийдвэр гаргаж орхижээ. Нэртэйгээр нь Говь-Алтайн уугуул хүн л 90 жилийн ойн баярт оролцоно гэсэн шийдвэр гаргачихгүй дээ.
URL: