Ногоон уутыг хэвийн хэмжээнд тараахаар болжээ
Үүл даргын шийдвэрээр “Хоггүй Улаанбаатар” төслийн хүрээнд айл болгонд хог хий уут олгож эхэлсэн билээ. Энэхүү хогны уут нь нийгэмд ямархан ач тустайг одоогоор зарим нэг нь ухаараагүй гэж болно.
Учир нь жаахан зүйл хийгээд л даахгүй урагдаж унах тэрхүү уут чанаргүйн дээр бүр байгаль экологийн хувьд ч бас сөргөөр нөлөөлддөгийг дэлхий дахины эрдэмтэн судлаачид баталчихсан. Гэтэл манай эрхэм дарга нарт болохоор зүгээр сайн гэсэн үнэлэлт дүгнэлт өгөөд байж чаддаг ямартаа ч иргэдийнхээ толгой тархийг сайн угааж чаддаг гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу?
Тиймдээ ч өнгөрсөн есдүгээр сараас тарааж эхэлсэн ногоон уутны талаарх санал гомдлын дагуу НИТХ-аас гуравдугаар сард иргэдээс санал асуулга авч эхэлсэн бөгөөд тэрхүү дүнг гартал хэвийн байдлаар ногоон уутаа тараахаар болж байгаа аж.
Ч.Мөнхбат
URL: