Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг 10 сая ам.долларын барьцаанд тавьсан нөхөр хаагуур явна?
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг 10 сая ам.долларын барьцаанд тавьж түүнийгээ угаасан хэргээр тус үйлдвэрийн дарга асан Т.Ганболд, “Жаст”-ийн Ш.Батхүү, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.
Уг хэргийг саяхан Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн дарга асан, эдүгээ “Алтан Дорнод Монгол” компанийн захирлын албыг хашиж буй Т.Ганболдыг өчигдөр баривчилсан гэх мэдээлэл зарим цахим хуудаст цацагдав. Энэ тухай зарим эх сурвалж ч баталж байна. Харин өөр эх сурвалж Т.Ганболдыг баривчлаагүй, эрэн сурвалжилж байгаа тухай мэдээллээ.
URL: