Төрийн “дампуурахгүй” санаа

3c4fc1ba9be862c927bb546915cf253f_x3Гэр хорооллын иргэд орон сууцанд орох хамгийн боломжийн хувилбар бол найман хувийн зээл. Орон сууцтай болохыг хүссэн нийт иргэдийн 80 хувь нь өнөөдөр зээлд хамрагдаж урьдчилгаа 30 хувиа өгөх боломжгүй байна.  Нийслэлийн Засаг дарга Бат-Үүлийн санаачлагаар  шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлхээр болсныг өнөөдөр танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2013-2016 онд “АМИНЫ СУУЦТАЙ УЛААНБААТАР” болохоор тусгасан байгаа.  Мөн өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 180 мянга гаруй орон сууцны хэрэгцээ үүсээд байгаа аж. Жилд 15.000 орчим орон сууц ашиглалтад орж байгаа нь нийт хэрэгцээний 10 %-ийг л хангаж байна.
Боломж
Нийслэлээс санаачилж байгаа уг төслийн ерөнхий зарчим нь иргэн сар бүр орлогоосоо орон сууцны урьдчилгаа төлбөр тогтмол бүрдүүлэх боломжид суурилна.
Өөрөөр хэлбэл та сар бүр цалингийн орлогоосоо 25-30 хувийг орон сууцны хуримтлалын санд төвлөрүүлэх замаар 3-5 жилийн хугацаанд орон сууцтай болгох нөхцөл бүрдэнэ. Хуримтлал үүсгэх зарчим нь нийгмийн даатгал төлдөгтэй адил.
 Хамгийн хямд үнэтэй орон сууц байх бөгөөд сургууль, цэцэрлэг, дэд бүтэц, ногоон байгууламж бүхий эрүүл, аюулгүй орчин бүрдүүлхээр төлөвлөжээ.
Нийслэлийн өмчийн газар дээр барьж орон сууцыг эхнээс нь цогц хэлбэрээр нь шийдвэрлэж өгөхөөр тусгажээ. Хэрвээ энэ төсөл хөтөлбөр ажил хэрэг болвол эхний ээлжинд таван байршилд 10376 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байна гэж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ.
Нөгөө л үнэ 
Зах зээлд нийлүүлэгдэж буй орон сууцны үнэд газрын үнэ, шугам сүлжээний зардал, компаний ашиг, банкны хүү гэх мэт бусад зардал нэмэгдсэн байдаг. Харин Нийслэлийн орон сууцны корпорацийн байрны үнэд дээрх нэмэгдэл зардлууд шингээгүй учир чанартай, хямд өртөгтэй байх боломжтой ажээ.
Та сард цалингийхаа 30 хувийг төлсөнөөр эхний таван жилийн орон сууцны хөрөнгө оруулалтаа хийнэ. Үүний дараа байрандаа орсоны дараа 10 жил цалингаасаа мөн адил төлж явсаар хувийн орон сууцаа болгох боломжтой гэв. Та сард 600 мянган төгрөгний цалинтай бол сар бүр 180 мянган төгрөг төлсөнөөр 15 жилийн дараа 36 ам дөрвөлжин хоёр өрөө байртай болох аж.
Эрсдэл
Э.Бат-үүл  “Төр хэзээ ч дампуурдаггүй” бид таны хуримтлуулж байгаа мөнгөөр таны амьдрах байрыг барьж байна. Үйл ажиллагаа эхлэхдээ хүрвэл олон улсын тендер зарлана. Мөн гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд маш ихээр дэмжиж байгаа. Эрсдэлтэй байлаа гэхэд та нийслэлийн хөрөнгийг хариуд нь авах эрхтэй.
Дээрх аргаар дундаж орлоготой иргэдийг орон сууцжуулах нь тодорхой үр дүнд хүрч байсныг Сингапур болон БНСУ-ын жишээ харуулдаг байна.
А.Буянзаяа
http://mongolianeconomy.mn/mn/e/5447

URL:

Сэтгэгдэл бичих