Н.Алтанхуяг гишүүдээ эмчлүүлж байна
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн төрийн үйлчилгээг тасралтгүй явуулж, иргэдэд шуурхай хүртээмжтэй үйлчлэх үүднээс амралтын өдрөөр ажиллана гэж амласан. Үүнийхээ дагуу Засгийн газрыг бямба гарагт хуралдуулдаг байсан ч чуулган завсарласнаас хойш баасан гарагт хуралддаг болсон.
Харин өнөөдөр Засгийн газрын тэргүүн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Чуулган эхлэхээр Засгийн газар бямба гарагт хуралдана” гэв.
Мөн тэрээр манай зарим гишүүн бие нь өвдсөн, эмчилгээ хийж эмнэлэгт хэвтэх шаардлагатай байсан болохоор түр хугацаанд ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлалаа.
URL: