Сурагч охин “Facebook”-ийн зургаас болж, найзыгаа 65 удаа хутгалж, хөнөөжээ

Мексикийн Элизабет Гутьеррес өөрийн хамгийн сайн найз Анель Баэзийн нуруу руу гал тогооны хутгаар 65 удаа хутгалж, хөнөөжээ. Юуны төлөө гээч, хамтдаа авахуулсан нгүцгэн зургуудаа “Facebook”-т нийтэлсний төлөө.
Гутьеррес интернэтэд нүцгэн зургаа харсны дараа “Ална шүү” гэж Баэз рүү бичихэд тэр инээгээд өнгөрчээ. Тэгээд Гутьерресийг гэртээ урьж, асуудлыг хамтдаа ярилцъя гэсэн байна. Гутьеррес найзынхаа гэрт ороод шүршүүрт орох гэж байгаа дүр үзүүлэн угаалгын өрөөнд нь орох зөвшөөрөл авав. Дараа нь Гутьеррес гэнэт найзынхаа араас дайрч, 65 удаа хутгалж, хөнөөв.
Үүний дараа Гутьеррес хувцсынхаа цусыг арилгаад гэртээ харьжээ. Тэр өдрөө Гутьеррес “Би үүнийг хийчихсэн шүү” гэж “Twitter”-тээ бичсэн ч 2 өдрийн дараа аккаунтаа устгасан аж.
Алуурчин охин найзынхаа оршуулган дээр ирэх үед түүнийг баривчилжээ. Тэр өөрийг нь сэжиглэхээс сэргийлэн оршуулганд ирсэн гэнэ.
Одоо Гутьеррес 7 жилийн ял авах байх, энэ бол Мексикийн хуулиар насанд хүрээгүй хүүхдэд оноох ялын дээд хэмжээ.
Найз охид хоёулаа 16 настай байсан бөгөөд интернэтийн сүлжээнд бие биеэ эгч дүү гэж нэрлэдэг байв.
www.mnews.mn

URL:

Сэтгэгдэл бичих