МУГЖ Т.Баясгалан ухаангүй үйлдэл хийсэндээ харамсаж явна

10023ab50aed48c19ace69c21cbe07f1_9632Эхээс төрсөн биеэ нэлээд өөрчилж, ихээхэн мөнгө төгрөг зарцуулж үзэсгэлэн төгөлдөр төрх олж авдаг бүсгүйчүүд манай урлаг соёлынхон дунд цөөнгүй бий. Тэдгээрийн нэгэн нь нийтийн дууны ертөнцийн гүнж гэгдэж явсан дуучин Т.Баясгалан юм. Кёкүшюзан Д.Батбаярын эхнэр болж, хоёр хүүхэд төрүүлснээр уран бүтээлээсээ хөндийрөөд байгаа тэрбээр сүүлийн үед өөрийн гадаад төрхөндөө тун ч таагүй, гутранги явах болсон гэнэ.
   Дуучин Т.Баясгалангийн хувьд хамар, уруулаа өөрчилсөн бөгөөд одоо гоо сайхны мэс ажилбар хийлгэсэндээ ихэд харамсч яваа юм байх. Өнгөрсөн жил тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үнэнээ хэлье, хамар, уруулаа буцааж хэвэнд нь оруулсан. Тухайн үед найзууд маань хамраа өндөрсгөж, уруулаа янзлуулсан гэхээр нь сармагчин шиг дуурайж, ухаангүй үйлдэл хийж байлаа.Тэгээд л хамраа өндөрсгөж, урууландаа гель шахуулсан юм.
Харин саяхан буцааж хэвэнд нь оруулсан. Байгаа юм байгаагаараа сайхан. Хүнд элдэв засвар хэрэггүй юм билээ” хэмээн өгүүлжээ. Хэдийгээр тэр буцаж хэвэндээ орохыг хүссэн ч мэс хүргэсэн бие эргэж төрөлхийн төрхөндөө орохгүй байгаа нь бүр ч харамсалтай.

secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих