ЭМШУИС-ийн удирдлагууд нэрээ өөрчлөх санал гаргажээ
ЭМШУИС-ийн удирдлага тус сургуулийн нэрийг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль” болгон өөрчлөх тухай саналаа БСШУ-ы сайдад хүргүүлжээ. Тус сургуулийн Удирдах Зөвлөлийн хурлаас энэ шийдвэрийг гаргасан аж. Мөн тус сургууль долоон салбар сургуулийнхаа хоёрыг татан буулгаж, Уламжлалт анагаах ухааны сургуулийг Анагаах ухааны сургуультай, Био анагаахын сургуулийг Эмзүйн сургуультай нэгтгэхээр шийдвэрлэв.
URL: