“National United Resourees” Монголд үйл ажиллагаатай компанийг худалдаж авна
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “National United Resourees Ноldings” компани гуравдагч талтай хамтран Монголд нүүрсний худалдаа, логистик, агуулахьш менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийг худалдаж авах талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.
Монголд үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд өөрийн эзэмшлийн ачааны машинаар “Тавантолгой”-н уурхайгаас Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэж, логистик хариуцан үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй юм. Түүнчлэн Өмнөговь аймгийн Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд байгуулсан компаниудын нэг юм байна. Харин “National United Resourees Ноldings” компанийн тухайд өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ “АVIC Coal” компанитай хамтран Монголоос гурван жилийн хугацаанд 15 сая тонн нүүрс тээвэрлэхээр хэлэлцээр хийж буйгаа баталсан.
Энэ хүрээнд нүүрсний борлуулалтын эхний хэсэг болох 400 мянган тонныг энэ сард нийлүүлэхээр төлөвлөжээ.
А.БООРЧИ
URL: