Зөвшөөрөлгүй барилгуудын талаархи мэдээллийг Ерөнхий төлөвлөгөөний цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлнэ гэв
“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, барилга байгууламжийн стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хангуулах нь” сургалт өчигдөр боллоо. Тус үйл ажиллагаа өчигдөр нийслэлийн Иргэний танхимд болсон бөгөөд барилгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өрген хүрээтэйгээр оролцсон юм. Түунчлэн “Хөдөлмерийн аюулгүй байдал эрүүл ахуй-2014″ сарын аян энэ сарын 1-28-ны өдрүүдэд улсын хэмжээнд зарлагдаж байгаа. Тиймээс тус аянтай холбогдуулан “Барилгын салбарын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ха-риуцлагын тогтолцооны шинэчлэлт” сэдвээр үндэсний зөвлөгөөн ирэх 9-ний өдөр зохион байгуулах гэж байгаа тухай хэлсэн юм. Сургалтад Барилгачдын холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Очирбат, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ХНХХХ-ийн дарга Б.Буяннэмэх зэрэг хүмүүс оролцсон.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ХНХХХ-ийн дарга Б.Буяннэмэхийн хэлснээр өнгөрсөн онд улсын хэмжээнд 406 үйлдвэрийн осол гарчээ. Үүнээс 51 хүн нас барж, 210 хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 164 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна. Улмаар ослын тоонд дүн шилжилгээ хийж үзэхэд уул уурхайн салбарт 60, зам тээврийн салбарт 49, барилгын салбарт 39 осол гарчээ. Харин Нийгмийн даатгалын еренхий газрын мэдээллээр бол 2011-2013 оны хооронд үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 75254.6 сая төгрөгийгтэтгэвзр, тэтгэмж, нөхөн төлбөрт зарцуулсан ажээ. Тиймээс дээрх нөхцөл байдалтай уялдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, үндэсний эрх зүйн зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, нийтлэг чиг хандлагаднийцүүлэн шинэчлэх шаардлага гарч байгаа аж.
Өнгөрсөн онд хийсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ эрсдлийн үнэлгээнд барилга угсралтын 724 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсанаас 38 нь бага, 295 нь дунд, 391 нь их эрсдэлтэй гэж дүгнэгджээ. Харин Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа барилга угсралтын 363 аж ахуйн нэгжээс гурав нь бага, 100 нь дунд, 260 нь их эрсдэлтэй хэмээн дүгнэгдсэн байна. Тиймээс сургалтад оролцогчид ХАБЭА-ын удирдлагын тогтолцоо бүрдээгүй, эрсдлийн үнэлгээ хийдэггүй, дотоод хяналт тогтмолжоогүй, өмне нь хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил арилдаггүй нь нийт зөрчлийн 40-65 хувийг эзэлж байгаа гэсэн юм.
Барилгын угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох асуудал Засгийн газрын 151 дугаар тогтоолындагууявуулжбайгаа.
Ингэхдээ 17 хүртлэх давхартай барилгын зөвшөөрлийг нийслэл, түүнээс дээшхийг Барилга хот байгуулалтын яам олгодог. Тиймээс энз асуудлыг холбогдох журмын дагуу зохицуулаад явах ажээ. Мөн энэ сард хуралдах нийслэлийн ИТХ-аар барилгын үйл ажиллагаатай холбоотой журмыг хэлэлцэнэ. Энэ журам батлагдсанаар зөвшөөрөлгүй барилгуудын талаархи мэдээллийг Ерөнхий төлевлегеөний цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлэх систем рүү шилжих гэнэ. Ингэхнээр иргэд зөвшөөрөлгүй барилгаас худалдан авалт хийхгүйн дээр банк, санхүүгийн байгууллага дэмжлэг үзүүлэхгүй байх ажээ. Мөн техникийн нөхцөл олгодог эрх бүхий байгууллагад энэ талаархи мэдээллийг хүргүүлж байх юм байна. Хэрвээ техникийн нөхцөл олгосон байвал тухайн байгууллагын удирдах ажилтан хариуцлага хүлээх ажээ. Өөрөөр хэлбэл, мэдээлэл хүргүүлсээр байтал зөрчил гаргавал үүсэх хохирлыг хот хариуцахгүй юм. Мөн газрын эрх шилжуүлэх ажлыг 15 хоногт багтаан шийдэх зарчим үр дүнтзй явж байгаа тухай холбогдох албаны хүн хэлсэн.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Очирбат “Өнгөрсөн жил барилгын угсралтын үйл ажиллагаанд ХАБЭА-ын шаардлага хангуулах нийтлэг журмыг баталсан. Өнөөдрийн /өчигдрийн/ сургалтын зорилго бол барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан бүх талын гүйцэтгэгчдийг энэ журмыг мврдөж ажиллах зааварчилгаагөгч байгаа юм. Өнгөрсөн оны зургадугаар сараас нийтлэг журмыг мердүүлснээр асуудал нэлээд цэщэрсэн. Тухайлбал, өмнө нь гарч байсан зөрчлүүд нзлээд буурсан. Ялангуяа хүний амь настай холбоотой зөрчил 50 хувиар буурсан. Энэ нь нэг талаасаа сайн үзүүлэлт боловч бид хүний амьтай холбоотой асуудлыг таслан зогсоохёстой. Тиймэзс энэ удаагийн сургалтыг явуулж байна. Хэрвээ үүнээс хойш зөрчил гаргавал хатуу хариуцлага тооцно гадгийг хэлэх хэрэгтэй” гэсэн юм.
Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очироос дараахь зүйлсийг лавласан юм.
-Барилгын компаниудад үйлдвэрийн осол болон эрүүл ахуйн шаардлага хангуулах зорилгоор тухайн жилийн зардлын хэдэн хувийг ажилчны даатгалд хамруулдаг юм бол?
-Өнеөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар тухайн хийж байгаа ажил, үйлчилгээнийхээ зардлын нэгээс доошгүй хувийг зарцуулна гэсэн заалт бий. Гэхдээ энэ заалт маань учир дутагдалтай. Тэр нь юу вэ гэхээр хэн санхүүжүүлж гаргах вэ, хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь тодор-хойгүй. Тэгэхээр энэ гажуудлыг засахаар өнгөрсөн онд барилгын салбарт мөрдөх нийтлэг журмыг баталсан. Энэ журамд тухайн барилга байгууламжийг барихаасаа өмнө гүйцэтгэгч, захиалагч хоёр гарч болох эрсдлийн үнэлгээг хийлгэнэ гэж тусгасан. Тодруулбал, барилга хэдэн давхар байх вз, хажуугаар нь зам байгаа юу гэх мэтээс хамаараад ямар хэмжээний эрсдэл үүсч болох вэ гэдэг үнэлгээг хийлгэх юм. Улмаар үнэлгээний дагуу эрсдлийг бууруулах төлөвлөгөө гаргана. Ингээд төлөвлөгөөний дагуу тодорхой хэмжээний ажлууд хийнэ. Харин энэ ажлын гарах зардлыг захиалагч байгууллага хариуцана гэж журмалсан.
-Өнгөрсөн жилийн хувьд барилгын салбарт зөрчлүүдийн их илэрсэн талаар?
-Ерөнхийдөө хөдөлмөр хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлтэй холбоотой гарах зардлуудыг гаргахгүйгээс болоод янз бүрийн зөрчилтэй нөхцөл үүссэн байдаг. Мөн гүйцэтгэгч байгууллагууд өдөр тутмын дотоодын хякалтыг хэрэгжүүлэх ёстой байна гэдэг заалт хэрэгжихгүй байгаа юм. Түүнчлэн барилга угсралтын ажил гүйцэтгэх үедээ туслах ажилтан авч ажиллуулдаг. Гэтэл нөгөө хүмүүс нь барилгын мэдлэггүй учраас үүнтэй холбоотой осол, аваар их гарч байгаа. Эдгээрээс гадна сүүлийн үед барилгын салбарт технологийн шинэчлэл хийгдэж, шинэ тоног төхөөрөмжүүд нэвтэрч байгаа. Харамсалтай нь үүнтэй холбоотой заавар, зөвлөмж зэргийг мөрдөж ажиллахгүй байгаа юм.
Мэргэжлийн хүмүүс ийнхүү мэдээлэл өгсөн бол барилгын салбарын хүмүүс “Ажилчдыг багаж хэрэгслээр хангасан ч гэсэн, түүнийг хэрэглэж хэвшээгүйгээс бэртэж байна” гэсэн юм. Тиймээс бүх хүмүүс энэ асуудалд анхаарлаа хандуулж, аюулгүй ажиллагааг хангах хэрэгтэй хэмээж байна лээ.
Г.ЦЭЦЭГ
URL: