Хятадууд яагаад цөл дундах асар том бүтээн байгуулалтыг хийгээд байна вэ?

fdfdЭнэ бол үнэхээр солиотой хэрэг. Google map-д гараад ирчихсэн энэ шинэ зурагзүй нь хятадын цөл дунд үргэлжлэх үл мэдэгдэх асар том бүтээн байгуулалтыг үзүүлж байна. Эхнийх нь аварга том метал зурвас мэт харагдаж буй нарийн зохион байгуулалт бүхий сүлжээний байгууламж юм. Энэ цэргийн туршилтын бааз юм болов уу?

Энэ зураг цагаан өнгийн материал бүхий өргөн зураасаар зурагдсан мэт санагдаж байна. Эсвэл тоног төхөөрөмжөөр ухаж гаргасан шороо юм болов уу.

 

Энэхүү зурвас нь Донхуан, Жиүкуан, Гансу, Шүле голын хойд хэсгээр дайран, Кумтагийн цөл рүү чиглэн баруун тийш Тибетан болон Платиу-аар хөндлөн гулд байршиж байна. Энэ нь ойролцоогоор 3000 тохой өргөн 1 миль-ийн урт бүхий талбайг хамарч байна.

 

Уг зам нь бүрэн дүүрэн хийгдэж дууссан ба тэд түүнийгээ орбитоос (тойрог замаас) харагддаг байхаар загварчилсан юм шиг санагдаж байна.

 

Магадгүй энэ нь хятадын тагнуулч хиймэл дагуулд зориулсан туршилтын тор (солбицол) эсвэл байны нэг төрөл байж болзошгүй. Энэ нь магадгүй харь гаригынханд зориулсан QR код байх боломжтой юу? Үнэхээр хэн ч үүнийг мэдэхгүй байгаа юм.

 

Та үүнийг энд дарж Google Map-аас харах боломжтой.

 

Хэрвээ та үүнийг ойртуулан харах юм бол сүйрч эвдэрсэн сансрын хөлгийг харах боломжтой. Энэ нь баруун зүгт Darpa, Alaska-ийн Их Сургууль, Америкийн тэнгисийн цэргийн флот, болон Америкийн агаарын хүчин болон Gakona, Alaska зэргийн ойролцоо байрладаг High Frequency Active Auroral Research Program буюу HAARP-тэй адилхан radio station эсвэл томоохон electrical station байх шиг санагдаад байна.

 

Та энд дарж судалж үзээд юу гэж үзэж байгаагаа бидэнтэй хуваалцана уу.

 

Гурав дахь нь бас ямар чөтгөрийн зүйл болохыг нь сайн мэдэхгүй л байна. Бас л тэдний солиотой зүйлсийнх нь нэг биз. Энэ нь ойролцоогоор 18 миль-ийн урттай бөгөөд аварга том торон солбицол дотроо маш олон эгнээнээс бүрдэж байгаа юм.

 

Уншигчид маань магадгүй энэхүү харагдаж буй шав, тойрог хэлбэрээр зохион байгуулагдсан талбай болон бартаануудаас илүү олон сонин зүйлсийг олж байна.


URL:

Сэтгэгдэл бичих