Та үнэхээр амарч чаддаг уу?

relaxАжил амралтаа зохицуулж чаддаг хүн л стресс бухимдлаас хол байж чаддаг. Тэгвэл та амарч чаддаг уу?

1.Та амралтын өдрөө гэрээс хотоос гадна өнгөрөөх дуртай юу?

a)Үгүй, гэрийн ажлаа амжуулах ёстой-1
b)Хэрэв найз нөхөдтэйгээ бол явж болох юм-2
c)Боломжоороо үе үе явна-3

2.Заримдаа гэнэт ямарч шалтгаангүй уйлмаар санагддаг уу?
a)Маш хүнд сорилттой өдрийг давсны дараа-2
b)Би заавал шалтгаантай уйлдаг-3
c)Тиймээ ингэх нь бий-1

3.Үзэсгэлэнт байгалийн зургийг хараад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
a)Аялах хүсэл-3
b)Үзээгүй юмнаас үүдсэн мэдрэмж-1
c)Аялалаас ирсэн хүмүүст сонирхол төрөх-2

4.Та гэрийнхээ цахилгаан хэрэгслийг залгаатай орхиод гараад ирлээ гэж бодогддог уу?

a)Тиймээ олон удаа-1
b)Цөөн удаа-2
c)Хэзээ ч тэгдэггүй-3

5.Та цэцэрлэгт хүрээлэнд амарч байхдаа юу гэж боддог вэ?
a)Үе үе амрах ёстой-2
b)Явж худалдаа хийнэ-1
c)Юу ч хийхгүй байх ямар сайхан юм бэ-3

6.Та гэрийнхээ гадна өнгийг өөрчлөхөөр бол ямар өнгийг сонгох вэ?
a)Ногоон-2
b)Хөх-3
c)Улаан-1

7.Та хамгийн сүүлд хэзээ ном уншсан бэ?
a)Нэлээд эрт-2
b)Өдөр бүр унтахынхаа өмнө-3
c)Санахгүй байна-1

Хариу
7-11 оноо.
Та жинхэнээр амарч ерөөсөө чаддаггүй юм байна. Хотоос хол амарч байсан ч эргэж очоод юу хийхээ бодож л явдаг. Та заавал амрах ёстой.

12-16 оноо. Та амрах үедээ бүхнийг мартаж амьдралаас таашаал авах явдал бий. Харамсалтай нь энэ удаан үргэлжилдэггүй. Үе үе элдэв асуудал толгойд тань эргэлдэнэ. Тайван амрах нь хичнээн чухлыг ухамсарлах хэрэгтэй.

17-оос дээш оноо. Ажлыг тэр дор нь мартах, амрах чадварт чинь атаархаж байна. Та амралтын өдөр бүх асуудлыг мартаад амарсан шиг амарч чаддаг хүн юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих